Персийн булангийн улсууд өөрийн хөрш Иран улсыг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэж буруутгалаа.Саудын Арави, Кувейт, Бахрейн, Катар, АНЭУ, Оман зэрэг хаант улсууд ням гаригт Эр-Риядад хэвлүүлсэн хамтарсан мэдэгдэлдээ бүс нутагт нууц хуйвалдаан зохион байгуулж үймээн самуун дэгдээж байна гэж Лалын БН Иран улсыг буруутгажээ. Кувейт, Бахрейн улсуудын эсрэг Иран улс тагнуулын үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.Дорно дахины хэд хэдэн улсад сүүлийн саруудад өрнөөд байгаа засгийн газрын эсрэг олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд тус улстай холбоотой байж болох юм гэж улс төрчид таамаглаж байна.