ОУСС-ын шинэ багийн бүрэлдхүүнийг баталлаа. Энэ багийг оросын цэргийн нисгэгч Александр Самокутяев ахлах болно. Өөрийнхөө “ододын цагийг” энэ сансарын нисгэгч зургаан жил хүлээжээ. Түүний удирдлагад оросын Андрей Борисенко, америкийн Рональд Гаран гэсэн хоёр хөлгийн инженер ажиллах болно. Борисенко “шинэ” ба харин Гаран 2008 онд “Дискавери” шаттлын багд орж нисэж байсан юм. “Союз” хөлгийг 4-р сарын 5-нд хөөргөхөөр төлөвлөж байна. Сансарт анх удаа хүн хөөрсний 50 жилийн ойд зориулж тус хөлгийг “Гагарин” гэж нэрлэжээ. 

Гэрэл зураг