Японд болсон газар хөдлөлт, цунамигаас болж амь үрэгдсэн хүний тоо 12157-д хүрлээ. 15500 хүн ор сураггүй алга болсон гэж тооцогдож байна. Хонсю арлын хэд хэдэн нутагт 3-р сарын 11-нд болсон байгалийн гамшигаас болж хэдэн арван байшин нурсан билээ. “Фүкүшима-1” АЦС маш ихээр эвдэрсэн юм. Цацраг идэвхит бодисыг тархаахгүй барьж чадах тусгай даавуугаар хийсэн малгай маягийн зүйлийг эвдэрсэн 4-н реакторт өмсгөх боломжийг судлах үүргийг засгийн газар тус АЦС-ын “Токио электрик пауэр” оператор компанид өгсөн байна.   Энэ ажлыг гүйцэтгэхэд 2 сарын хугацаа шаардлагатай. Байгууламжийн дотор ус төрөгчийг хуралдуулахгүй байхын тулд сэнс байрлуулахаар төлөвлөөд байна. Тусгай даавуугаар хийсэн малгай маягийн зүйлийг өмсгөхөөр реакторын доторх цацрагийн түвшин нэмэгдэж мэднэ гэж зарим шинжээчид үзэж байна.