Йеменд эмх замбараагүй байдал дахиад л эхэллээ. Урьд шөнө хэдэн зуун хүн Эль-Хадида хотын гудамжуудад жагсаал цуглаан хийжээ. Нийслэл Сана хотоос 200 километрт байдаг Таиз хотын жагсагчдыг өчигдөр цагдаа нар хүчээр тараасны улмаас 1200 орчим хүн хэлмэгдсэн явдлыг эсэргүүцэж тэд жагссан байна. Йеменд болж байгаа ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн бараг хоёр сар үргэлжилж байна. Төрийн эрхэнд 32 жил болж байгаа Али Абдалла Салехыг огцруулахыг шаардсан олон мянган хүний эсэргүүцлийн жагсаал тус улсад үргэлжилсээр байна.