0Ливийн босогчид улс орондоо лалын дэглэм биш парламентийн ардчилсан дэглэм тогтоох ёстой  гэж Шилжилтийн үндэсний зөвлөлийн тэргүүний орлогч Абдель Хафиз Гуга, Бенгази хотод мэдэгдлээ. “Засгийн эрхийг тайван замаар шилжүүлэх олон намын систем дээр үндэслэсэн ардчилсан улсыг бий болгохыг бид хүсэж байна гэж” тэрээр мэдэгдлээ.Энэ үеэр хурандаа Каддафигийн дэглэм хүнд байдлаас гарах аргыг эрж хайж байна. Грекийн засгийн газрын тэргүүн Георгиос Папандреу, Ливийн ГХЯ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Абделати аль-Обейдитэй уулзсных нь дараа Грекийн ГХЯ-ны сайд Димитрис Друцас энэ тухай мэдэгдлээ. Тэрээр өнөөдөр Түркт дараа нь Мальтад холбоо харилцаагаа үргэлжлүүлнэ.Ливи улсыг 40 гаруй жил удирдаж байгаа Муаммар Каддафигийн эсрэг ард түмний бослого тус улсад 2-р сарын 15-наас хойш үргэлжилж байна. Тус улс Каддафигийн мэдэлд байгаа баруун хэсэг босогчид эзлээд байгаа зүүн нутаг гэсэн хоёр хэсэгт үнэн хэрэг дээрээ хуваагдаад байна.