Германын Дортмунд хотод болсон сонгодог бөхийн европын аврага шалгаруулах тэмцээнээс Оросын хэт хүнд жингийн бөх Хасан Бароев аврага цол хүртлээ. Төгсгөлийн барилдаанд тэрээр түркийн Риза Кайалпыг ялж ОУ-ын шигшээ багт хоёр дахь алтан медалийг авчирсан байна. Урьд нь Амбако Вачадзе европын гурван удаагийн аврага болж байсан билээ. Энэ тэмцээнд анх удаа оролцож байгаа Алан Хугаев багтаа мөнгөн медаль авчирсан байна.