Орос улс өнөөдөр сансарын уудмыг эзэмших үйл явдалтай холбоотой нэгэн гайхамшигтай өдрийг тэмдэглэж байна. Одоогоос 45 жилийн өмнө 1966 оны 4-р сарын 3-нд Байконурын сансарын буудлаас хөөргөсөн “Луна-10” станц манай Дэлхийн жинхэнэ дагуул Сарны тойрог замд анх удаа орсон юм. Энэ аппарат 56 хоног идэвхитэй үйл ажиллагаа явуулсан юм. Энэ хугацаанд тус станц Сарыг 460 удаа тойрч, 219 удаа радио холбоо барьж манай гаригт шинжлэх ухааны өргөн хүрээтэй мэдээлэл дамжуулсан юм. Сарны нөгөө талын зургийг авах нь энэ станцийн үндсэн зорилго байсан юм.