Казахстанд болж байгаа ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Евро парламентийн ажиглагчид ямар нэгэн зөрчил илэрүүлсэнгүй. “Казахын ард түмэн сонгуулийг баяр мэт хүлээж авч байна гэж” Латви улсын евро депутат Альфред Рубикс Астанад хэллээ. “Хэн нэгэн намайг сонгуулийн явцыг шүүмжилнэ гэж бодож байсан бол санасны гарз гэж” тэр товчхон хэллээ. “Өнөөдөр бүх зүйл европын стандартаар явагдаж байна гэж” Чехийн евро депутат Милослав Рансдорф өөрийн зүгээс хэллээ. ОХУ, АНУ болон бусад орны ажиглагчид ижилхэн дүгнэлт өгсөн бололтой. Өөрийнх нь бүрэн эрхийг 2020 он хүртэл сунгах тухай бүх ард түмний санал асуулга явуулах саналыг дэмжээгүй Нурсултан Назарбаевийн санаачилгаар энэ сонгуулийг явуулж байгаа юм. Төрийн дээд албан тушаалын төлөө түүнтэй өөр гурван нэр дэвшигч өрсөлдөж байна.