Ирак улсын Аж үйлдвэрийн яамны сайд Ахмед аль-Карбулигийн амь насанд халдлаа. Багдадаас Сирийн хил хүрэх түүний замд нь тавьсан байсан фугас дэлбэрсэн байна. Дэлбэрэлт болсны дараа үл мэдэгдэгч эдгээдүүд тэдэн рүү болон хамгаалалтын машин руу гал нээжээ. Сайд амьд үлдсэн байна. Бие хамгаалагчдын нэг нь алагдаж, дөрөв нь шархадсан байна. Энэ халдлага болсон Анбар муж маш удаан хугацаанд Ирак дахь “Аль-Каида” байгууллагын гол бааз нь байсан билээ.