“Фукусима-1” АЦС-иас гарч байгаа цацраг идэвхит усны алдагдлыг тусгай химийн бодисын тусламжтайгаар зогсоохоор төлөвлөж байна. Энэ тухай 4-р сарын 3-нд тус АЦС-ийн “Токио электрик пауэр” оператор-компани мэдэгдсэн байна. Эргийн бүсийн АЦС-ийн нутаг дэвсгэр дэх худагны бетонон хананд гарсан цууралтыг өчигдөр илэрүүлж бөглөсөн боловч цацраг идэвхит бодисын хэмжээ багассангүй. Энэ цууралтыг маш сайн бөглөх шаардлагатай байна гэж “Токио электрик пауэр” компани мэдэгдсэн байна. Эрчим хүчний блокоос алдагдаж байгаа ус л станцийн ойролцоох далайн усны цацраг идэвхит бодисын түвшинг эрс нэмэгдүүлж байна гэж шинжээчид үзэж байна. Далайн усны цацрагын хэмжээ хэвийн хэмжээнээс 4400 дахин их байгаа юм.