Афганистанд эмх замбараагүй байдлыг өдөөж Коран судрыг шатаасан америкийн Флорида мужийн лам Терри Жонс өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна. “Би ямарч хариуцлага хүлээхгүй гэж” тэр Эи-Би-Си телевизийн сувгаар мэдэгдлээ. Тэр бас л өдөөн хатгалагад өртөж лалын шашин бол “аюултай шашин”  гэж  мэдэгдлээ. Жонсын хэлсэн үг, хийж байгаа үйл ажиллагаанд америкчуудын ихэнх нь дургүйцэж байгаа юм. Мазари-Шариф хотод байрлаж байгаа НҮБ-ийн бүлгийн байранд 4-р сарын 2-нд шашны хэт үзэлтэнгүүд дайран орж 20 хүнийг тасчин хаясан ба тэдний 7 нь дипломатчид байжээ. Кандагар хотод бямба гаригт эмх замбараагүй байдал болсон байна. Тэнд 10 хүн амь насаа алдаж, 80 гаруй хүн шархадсан байна.