ОУ-ын Алс Дорнодын нутаг дэвсгэрт цацраг идэвхижилтийн түвшин хэвийн хэмжээнд байна, хүн амьд аюул байхгүй. ОХУ-ын ОБЯ-ны Алс Дорнодын бүс нутгийн төвөөс 4-р сарын 3-нд мэдээлснээр 630 байнгын болон хөдөлгөөнт станциуд дээр цацраг идэвхит бодисийн түвшинд хэмжилт, мониторинг хийж байна. Бүс нутгийн байдлын тухай мэдээлэлийг цуглуулж задлан шинжилгээ хийж байгаа ОБЯ-ны шуурхай штаб ажиллаж байна. 3-р сарын 11-нд болсон газар хөдлөлтөөс болж осол болсон “Фукусима-1” АЦС-ийн эргэн тойрны 20 километрийн бүсэд 4-р сарын 3-нд цацраг идэвхижилтийн түвшин цагт 1 микрозивертээс 50 микрозиверт байна. Жирийн хүний хувьд энэ түвшин цагт 0,05-0,2 микрозиверт байх ёстой юм.