Оросын 300 жуулчид 4-р сарын 2-нд египетийн Хургада, Шарм-эль-Шейх амралт сувилалын газруудад хүрэлцэн ирлээ. Ойрын өдрүүдэд египет явах бүх онгоцны тасалбар худалдагдсан байна. Улаан тэнгисийн египетийн амралт сувилалын газруудад жуулчлалын эрхийн бичиг зарахыг хориглосон байсан хязгаарлалтаа ГХЯ, Ростуризм цуцаллаа. Маш их сонор сэрэмжтэй байж, тус улсын өөр нутаг руу явахгүй байхыг оросуудад анхааруулсан байна. Оросууд египетийн амралт сувилалын газруудад амрах маш дуртай юм. Өнгөрсөн жил тэнд 2 сая гаруй хүн амарсан билээ.