Японд болсон газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 12 мянгаас давлаа. 15 мянга гаруй хүнийг сураггүй алга болсон гэж үзэж байгаа юм. Төр засгийн мэдээлж байгаагаар байгалын гамшиг 150 мянган байгууламжийг хагас болон бүрнээр нь эвдлэн сүйтгэжээ. Японд 3-р сарын 11-нд 9 баллын хүчтэй газар хөдлөлт болж 10 метрийн өндөртэй цунами үүссэн юм. Энэ байгалын гамшгаас болж “Фукусима-1” АЦС-д хэд хэдэн осол гарч реакторын хөргөх систем нь ажиллагаагүй болсон юм. АЦС-иас цацраг идэвхит бодис алдагдсан билээ.