Зүүн Ливийн нутаг дахь нууц тусгай талбарт ливийн босогчдыг америк, египетийн тусгай албаныхан бэлтгэж байна гэж хиймэл дагуулын “Аль-Жазира” телевизийн суваг мэдээллээ. Тэдний мэдээлж байгаагаар дөнгөж саяхан Египет улсаас хүлээж авсан дулааны өөрөө чиглүүлэгчтэй цоо шинэ пуужинг ашиглаж сурахад Муаммар Каддафиг эсэргүүцэгчдийг сургаж байна. Энэ баримт Ливи улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон НҮБ-ийн хоригийг үр ашигтай гэдэгт эргэлзэхэд хүргэж байна гэж “Аль-Жазира” суваг тэмдэглэж байна. Ливийн сөрөг хүчнийхэнд тусламж үзүүлэх нууц ажиллагааг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зөвшөөрсөн гэж урьд нь америкийн ХМХ-д мэдээлж байсан юм. Мөн ийм шийдвэрийг Их Британын засгийн газар гаргасан байна.