Өнөөдөр тус улсын өмнөд хэсэгт оршидог Кандагар хотод болсон жагсаал цуглааны үеээр дор хаяж 5 хүн нас барж, 40 гаруй хүн шархаджээ. Хэдэн зуун шашны үзэлтэнүүд НҮБ-ын иж бүрэн барилгыг болон Засгийн газрын байрыг эзлэн авахаар завджээ. Үүний өмнө ийм маягийн халдлага тус улсын Мазари-Шариф хотод болж, жагсагчид НҮБ-ын төлөөллөгчийн байр руу дайран орж, үүний улмаас олон улсын байгуулагын ажилтнууд амь насаа алджээ. Халдлагад Оросын төлөөлөгч Павел Ершов өртсөн бөгөөд түүний амь нас одоо аюулгүй байдалд байна.