Орос улс гадаадын чадавхитай хөрөнгө оруулагчдад үр ашигтай шинэ  бизнес эрхлэхийг санал болгож байна. Энд хөрөнгө оруулалтын төслийг хамтран санхүүжүүлэх  тухай ярих гэж байна. Үүнтэй уялдан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих сан байгуулагдах аж. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын даалгавраар шинэ бүтэц нь ойрын ирээдүйд ажлаа эхлэх юм. Анх энэ санаа нь энэ оны 1-р сарын сүүлчээр  швейцарийн Давосд болсон эдийн засгийн дээд хэмжээний уулзалт дээр Дмитрий Медведев хэлсэн юм. Ойрын үед улсын төсвөөс тус анд 2 тэрбум долларыг шилжүүлнэ. Улсын хөрөнгө оруулах нэг рубль тус бүрд гадаадын хувийн  хөрөнгө оруулагчдаас  6-9 рубль оруулахаар төлөвлөж байгаа юм. Бүхэлдээ сангийн нийт хэмжээ нь арав орчим  тэрбум доллар болж болох  бөгөөд тэдгээрийг удирдахаар гадаадын мэргэжилтнүүдийг татах юм. Шинэ бүтэц нь нилээд хэдэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд үр ашигтай хэрэгсэл болж мэдэх юм гэж –“Оросын дуу хоолой” радиод Үндэсний валютын холбооны шинжээч Дмитрий Пискулов тэмдэглэв: «Төр энэхүү  санг байгуулахдаа аль нэгэн байгууллагын үнэт цаасыг худалдаж авахдаа гадаадын хөрөнгө оруулагчид бүрэн эрсдэлийг хүлээх сонирхолгой гадаадын хөрөнгө оруулагчдын эрсдэлийг хуваахаар санал тавьж байна.  Ингэхдээ тэд үндсэндээ төрийн баталгаа авч байгаа гэсэн үг юм. Гэхдээ энэ нь баталгааны хэлбэр биш л дээ. Энэ бол хамтран хөрөнгө оруулах хэлбэр. Төр бол хөрөнгө оруулалтын эрсдэлийг хуваалцана» гэж хэлсэн. Шинжээчид үзэхдээ: Бас нэгэн баталгаа болох зүйл бол  төрийн өмнөөс “Банк развития”улсын корпорац оролцох явдал юм/ Внешэкономбанк/. Тус банкны мэргэжилтнүүд норматив баримт бичгийг боловсруулж ажиллах юм. Түүнчлэн оросын санд Абу-Дабу сан сонирхолоо хандуулаад байна. Хятадын хөөрнгө оруулалтын корпорац болон нилээд хэд хэдэн хувийн сангууд сонирхож байна. Хэрвээ тэдний хөрөнгө Орос улсад ирэх юм бол энэ нь хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулаад злгслхгуй, мөн шинэ ажлын байр бий болгоод зогсохгуй манай улсад шинэ технологи орж ирэх юм-гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Николай Берзон ийнхүү ярьлаа:«Туршлагатай гадаадын хөрөнгө оруулагчид нь  бидэнд баруунаас хөрөнгө оруулалтын салбарт  шилдэг технологийг шилжүүлэн авчрахад хэрэгтэй юм. Тэд өөрсдийн арга туршлага, мэдлэг чадвартайгаа ирж, хөрөнгө оруулалтыг чадварлаг хөтлөнө» гэж хэллээ. Өнгөрсөн жилийн дүнгээр Оросын эдийн засагт гадаадын 30 сая гаруй  долларын хөрөнгө оржээ. Дараагийн зорилт бол   -хямралын өмнөх  80 саяд хүрэх асуудал юм. Энэ төлөвлөгөөнд хүрэхэд шинэ механизм ач тусаа өгөх нь дамжиггүй-гэж шинжээичд үзэж байна. Ингэхдээ сүүлийн үед Орос улс нь хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах тал дээр  хэд хэдэн чухал алхмуудыг хийсэн байгаа гэдгийг сануулах юун. Цагаачлалын дэглэм хялбарчилагдаж, шинээр баригдах байгууламжийн зөвшөөрлийн процедур харьцангуй багассан аж. Ус болон эрчим хүчнинд технологийн холболт хийх тариф харьцангуй буурсан. Гэхдээ энэ  бүгд нь  бас бага юм. 3-р сарын 30 нд Магнитогорскд болсон хуралдаан дээр ерөнхийлөгч Дмитрий Медведев хөрөнгө оруулалтыг сайжруулахтай холбоотой  арван арга хэмжээг санал болгосон юм. Тэдгээрийн дунд ирэх зун байгуулагдах шууд хөрөнгө оруулалтын сан байгуулагдаж байгаа тухай нэрлэсэн юм.