3-р сарын 11-нд Японд газар хүчтэй хөдлөж, цунамид нэрэвэгдснээс хойш 16 мянга гаруй япон хүний хувь заяа тодорхой бус байна. Японы цагдаагийн газраас энэ тухай мэдээлжээ. Аврагчид сураггүй алга болсон хүмүүсийг эрэхдээ орчин цагийн багаж хэрэглэж байна. Орост зохион бүтээж үйлдвэрлэсэн багажууд тэдгээрийн дотор байна. Нуранга дарагдвал гүнзгий амьсгаал. Оросын эрдэмтэн Гайрат Икрамов ийм зөвлөмж егч байна. Тэрээр хүний судас хэрхэн лугшиж байгааг 70 метр зайнаас тодорхойлох радарыг хэдэн жилийн өмнө зохион бүтээжээ. Харин нурсан байшин дор ажиллагааны хүрээ нь 5-6 метр болж багасана. Гайрат Икрамов хэлэхдээ «Багаж  обьект байх үгүйг компьютерийн дэлгэцнээ тусгааж  мэдээлнэ. Хөдлөх эсэх, амьсгаалж байгаа үгүйг  бас мэдээлнэ. Хүн амьсгаалж байвал тухайн дохио компьютерийн дэлгэцнээ тусч, амьсгааг тодорхойлно» гэв. Япон улс шинэ бүтээлийг бусдаас түрүүн сонирхов. Багаж гадаадад биш Оросын Доод Новгород хотноо үйлдвэрлэж эхэллээ. Эдүгээ тус радарыг Өмнөд Хойд Америк, Зүүн-Өмнөд Ази болон европын зарим улсад хэрэглэж байна. Гайрат Икрамовын хэлснээр бол  багаж нь олон хүний амь насыг авражээ. «2004 он японы Ниигата хот. Жаал хүү газар хөдлөлтийн улмаас нуралтад дарагдсан машинд байсан аж. Радио долгион бүхий багажийн тусламжтайгаар дарагдсан машинд бараг 96 цаг байсан хүүг олжээ. 2008 онд хятадын Сычуань мужид японы аврагчид манай багаж хэрэглэж ажилласан. Хэд хэдэн хүнийг түүний тусламжтайгаар  олсон юм. 2011 онд Шинэ Зеландийн Крайстчерчэд  30 гаруй япон хүн байсан байшин нурсан» гэж Гайрат Икрамов хэллээ. Радио долгион бүхий радар  эвдэрч нурсан байшин, нүүрсний уурхай болон цасанд дарагдсан хүмүүсийг эрэж олоход аврагчдад туслаж байна. Багаж хэрэглэхэд амар. Ганц хүн  ажиллуулж чадна. Шинэ багаж зохион бүтээсэн Гайрат Икрамов Оросын Онц байдлын яамны шагнал хүртэв.