Орос  Улсад “Том улсын жижиг бизнес”нэртэй  эдийн засгийн тооллого болж өнгөрлөө. Үүгээр улс тоо бүртгэлийн иж бүрэн дүр зургийг гаргаж авах бодолтой байгаа бөгөөд үүнээс  хувиараа хөдөлмөр эрхлэлтийн ямар төрөл тааруу хөгжиж , харин ямарт нь илүү их хөрөнгө чиглүүлж, эсвэл хаана дэндүү их өгч  хөрөнгө байна вэ  гэдгийг  харах болно. Тооллого зохион явуулагчдын санаачилснаар хөрөнгө оруулагчид хаашаа мөнгөө оруулахав гэдгээ шийдэх боломжтой болох аж. Бизнесийн энэ тооллогын гол захиалагч нь улс юм. Эдгээрээс гарсан дүнг үндэслэн жижг үйлдвэрийг хөгжүлэхтэй холбоотой  улсын үр ашигтай эдийн засгийн бодлогыг  боловсруулах ёстой юм.  2020 онд энэ салбарт хүн амын 70 % хамрагдсан байхаар төлөвлөгдөж байна. Ингээд нийгмийн хамгийн идэвхитэй хэсэг-дунд хэсгийг сонгожээ. Түүнийг дэмжих, бэхжүүлэх нь улсын хөгжлийн гол үндэс – гэж Оросын Төрийн Думын эдийн засаг болон хувиараа хөдөлмөр эрхлэлтийн Байнгын хорооны орлогч дарга Владимир Головнев тэмдэглэж байна: «Имй тоо баримтыг хаанаас авч байна вэ? Энэ бол дэлхий нийтийн жишээ юм шүү. Европ, Африкт хүн амынх нь  70-80 %  жижиг, дунд бизнесийг эрхэлж байсан юм. Ийм аж ахуйнууд нь илүү их уян хатан, шинэтгэгч. Тэд  арилжааны шинэ шийдвэр гаргах болоход аз туршин, эрсдэлтэй  ч тулгардаг. Тиймээс бидний зорилго бол хэрвээ  үнэхээр л шинэигэлийн замыг барьж байгаа юм бол тэр чиглэлээрээ л явах ёстой.Үүний тулд юу хийх ёстой вэ гэжүү?Үүний тулд илэн далайгүй яриа явагдаж байна л даа. Манай оронд бизнес-орчин зөөлнөөр хэлэх юм бол цаашид илүү их хичээх хэрэгтэй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэхдээ тэдгээрийг сайжруулах тодорхой алхмууд хийгдэж байна.Энэ нь жижиг дуднд бизнесийн татврын болон хүнд суртлын дарамтыг  багасгаж, түүнийг эрх зүйн хувьд хамгаалан, улсын дэмжлэг үзүүлэх явдал байгаа юм» гэж хэллээ. Орос улсад жижиг үйлдвэрийг хөгжүүлэх нилээд томоохон судлагааг  хамгийн сүүлд 10 жилийн өмнө л хийж байжээ. Тэр үед жижиг, дунд үйлдвэрүүд нь микроаж ахуйнууд гэж нэрлэгдэж байв. Харин тодорхой хүний нэрийг одоо л тооллогын жагсаалтанд оруулж байна. Одооноос эхлээд ийм маягийн арга хэмжээг байнга явуулж байхаар болосн төдийгүй, таван жилд нэг удаа   явуулах юм-гэж Оросын статистикийн дэд тэргүүн Александр Кевеш ярьж байна: «Хүчтэй эдийн засгийн зах зээлтэй дэлхийн орнуудад эдийн засгийн тооллого байдаг аж. Жишээ нь АНУ, Хятад. Гэхдээ улс бүрд өөрийн онцлогтой аж.  АНУ –д тооллогод зөвхөн бичилбайгууллагууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгч ордог. Татврын мэдээллийг үндэслэн тэдгээрийн  статистикийг гаргадаг. Орос улсад харин эсрэгээр  байдаг бөгөөд түүнийг  Оросын статистикийн газар гаргадаг байна» гэж хэллээ.  Судлагааны дүн хэрэгтэй, жишээ нь бизнес-төлөвлөгөө зохиоход ч юм уу, зах зээлийн байдлыг судлахад ч юм уу, өрсөлдөгчийн түвшинг тогтооход г.м.  2012 оны 6-р сард –эцсийн дүн гарна. Тэдгээрийг үндэслэн Оросын   жижиг , дунд үйлдвэрийн  нээлттэй  цахим баазыг байгуулна гэж  амлалт өгч байна.