Загасдын долдугаар “Олимпиад” өнөөдөр Байгаль нуур дээр ажлаа эхэллээ. Нуурын мөсөн дээр 180 багийн 700 гаруй загасчид гарчээ. Тэд Орос улсын бүсүүд /Москва-Владивосток хүртэл/  Монгол, Хятад болон ЕХны орнуудыг төлөөлж байгаа аж. “Байгалийн загасчлал-2011” албан бус дэлхийн аваргын мөсөн доорхи загас ангуучлал. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг бүрт хагас өдрийн дотор аль болох олон загас барих ёстой гэнэ. Ялагчдыг үнэтэй шагнал хүлээж байгаа аж. “Байгалийн загасчлал-2011” уралдааныг Бурядын Засгийн газар санхүүжүүлжээ. Уг тэмцээн нь Байгаль нууранд  жуулчин татах  аргуудын нэг гэж үзэж болох бөгөөд энд “Байгалийн зогсоол” төрийн оролцоотой жуулчны бүс байгуулж байгаа юм.