Японы “Ниссан” автоконцерн сэлбэг хэрэгсэл хүрэлцэхгүй байдлаас болон АНУ, Мексикэд өөрийн салбар үлйдвэрүүдээ түр зогсоохоор шийдвэрлэлээ. Энэ тухай 4-р сарын 2нд тус компаний төлөөлөгч мэдэгдэл хийв. “Ниссаны” АНУ –ын хоёр  болон Мексикийн хоёр үйлдвэрийг цомхотгох нь. Тэдгээр үйлдвэрүүд нь тус бүрдээ дөрөвдүгээр сард 5-6 өдөр ажлаа цомхотгох аж. Үүний өмнө бас нэгэн японы автоконцерн “Хонда”   АНУ, Канадад  байгаа өөрийн  үйлдвэрээ цомхотгох болсон тухайгаа мэдээлсэн аж. “Тойота” үйлдвэр дээр мөн сэлбэгийн хүрэлцээ муутай байгаа аж. Авто машины аврага үйлдвэрийн удирдлага засварын үйлчилгээнийхээ төвүүдэд ховордсон сэлбэгүүдийг солилгүй, засч өгч байх үүрэг өгчээ.