Нью-Йоркийн алдарт “Эмпайр стейт билдинг”  цамхагийг болон өөр бас  дэлхийн гурван оронд Японы байгалийн гамшигт нэрвэгдэгсдийг дэмжин нар ургах орны төрийн далбааны өнгөтэй цагаан-улаан өнгөөр гэрэлтүүлэн чимэх аж.  Энэ тухай 4-р сарын 1нд Нью-Йоркийн цамхагийн тэргүүн Энтони Малкин мэдэгдэхдээ, дэлхийн орнуудаас үзүүлэх санхүүгийн дэмжлэг нэн  шаардагдаж байгаа Япон улсад 4-р сарын 4-ний  өдөр “Эмпайр стейт билдинг” нь  зориулан гэрэлтэх болно. Цагаан-улаан өнгийн тусгай  гэрэлтүүлгээр Оклендын “Скай тауэр”, КуалаЛумпурын телевизийн цамхаг, Сеулийн “Норт тауэр” гэрэлтэх болно. Ташрамд хэлхэд, “Эмпайр Стейт билдинг” өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа өөрийн уламжлалт өнгөө сольж байжээ. Энхний удаа буюу 2009 онд Японы баг дэлхийн бейсболын аврага болоход цагаан-улаан өнгөөр гэрэлтэж, 2010 оны 6-р сард АНУ-д Японы анхны дипломат төлөөлөгч ирсэний  150 жилийн ойд зориулсан  байжээ.