Олон улсын эвслийн агаарын нисэх хүчин 4-р сарын 1нд ливийн Хомс болон Арруджбан хотуудын цэргийн болон энгийн объектуудад удаа дараалан хүчтэй цохилт өгчээ. Энэ тухай  Ливи улсын телевиз Жамахирийн Батлан хамгаалах яамны нэрийг барин уламжлав. Цэргийн ажиллагаа НАТО-гийн удирдлагад шилжисэн хоёр хоногийн дотор эвслийн онгоц 178 нислэг хийсний дотор цэргийн нислэг 74 хийжээ. Яг одоо Газрын Дундад тэнгисийн усанд  цэргийн 17 усан онгоц эргүүл хийж байна. Албан ёсны  Триполи нь босогчдын тавьсан галыг зогсоох  болзлыг хүлээн авахгуй байгаа төдийгүй одоо байгаа суурин газруудаас засгийн газрын цэргүүдийг гаргах  бодолгүй байгаа аж. 3-р сарын 19 ны өдрөөс олон улсын эвслийн  АНУ, Франц, Их Британь, Бельги, Испани, Дани болон Канад улсын онгоцууд ливийн босогчдыг Муаммара Каддафийн Агаарын нисэх хүчнийхний  цохилтоос хамгаалан   ливийн засгийн газрын хүчнийхэнд цохилт үзүлж байна. Ливийн эрх баригчдын мэдээлж буйгаар энэ нь олон энгийн номхон ардуудын амь насанд  аюул учруулаад байгаа аж.