НҮБ-ын АЗ Афганистаны хойд хэсгийн Мазари-Шариф хотод тус байгууллагын ажилтнууд руу халдсан  явдлыг  буруушаан буруутай этгээдүүдийг хариуцлагад татахыг эрх баригчдаас шаардлаа.Нью-Йорк хотын тус байгууллагын төвөөс мэдээлснээр нас барсан хүмүүсийн тоо Хорь хүрч магадгүй болж байгаа аж. 15 орон ордог АЗ нь Афганистаны ард түмэн болон тус улсын Засгийн газрыг дэмжидэг юм. Нас барсан хүмүүсийн дунд НҮБ-ын  Афганистан   болон бусад гадаад орнуудын ажилтнууд байжээ. Халдлагын үед Орос улсын Бүрэн эрхт төлөөлөгч Павел Ершов шархаджээ. Түүний амь нас аюулгүй боллоо. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ  Афганистаны эрх баригчдаас НҮБ-ын төлөөлөгчийн газрыг  хамгаалахаар арга хэмжээ авахыг шаардлаа. “НҮБ-ын төлөөлөгчийн газар руу халдсан явдлыг Москва буруушааж байна. Түүний ажилтнууд исламын эсрэг үйлдлүүдэд ямарч буруугүй бөгөөд Афганистанд түүний ард түмэнд тусламжүзүүлэх зорилготой байгаа”-гэж ОХУ-ын ГХЯ ны мэдэгдэлд дурьджээ. 4-р сарын 1нд Мазари-Шариф хотод шашныг дэмжигч хэсэг хүмүүс НҮБ-ын төлөөлөгчийн газрын байранд дайран орж тэндхийн ажилтнууд руу халдсан юм. НҮБ-ын төлөөлөгчийн газар руу галзуурсан тэдгээр хүмүүсийг тийш  Америйкийн Флоридаас ирсэн мэдээлэл хүргэжээ. Тэнд 3-р сарын 20 нд нэгэн  пастор мусульманы ариун кораныг шатаажээ. Увайгүй энэ явдалд  хэдэн мянагн хүн оролцсон аж.