«Фукусима-1»  АЦС-ад гарсан осолын уршгийг арилгахад туслах зүйл одоо ажлыг саатуулж, цацраг цаашид тархах аюул учруулж байгаа хачин тохиолдол японы мэргэжилтнүүдэд тулгарсан байна. Реактор маш их халж дэлбэрэхээс сэрэмжлэхийн тулд далайн ус дээр нь  асгаж байна. Гэвч цацраг идэвхит болсон ус  гадагшаа нэвтэрч, далайд алдагдах боллоо. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. «Фукусима-1» АЦС-ын хавьд авсан далайн усны сорьцод цацраг идэвхит йодын агууламж хэвийн хэмжээнээс 4500 дахин их байна. Хортой  ус гэмтсэн реактораас  гадагшаа гарахыг зогсоож чадахгүй байна. Тэр ч байтугай байдал даамжирч болзошгүй. Хайлсан түлштэй урвалдсан ус эрчим хүчний гурван блокын танхимууд ба АЦС-ын тойрсон  газар дорхи суваг хоолойнууд ч дүүрчээ. Цацраг идэвхит ус далайд хүчтэй урсаж орох аюул тулгарсан. АЦС-ын операторч ТЕРСО компани энэ усыг шахаж гаргахыг оролдож байна. Харин шахаж гаргасан усыг яахаа мэдэхгуй байна. Бүх сав торх дүүрсэн. Цацраг идэвхит ус хийсэн цөөрмийг бетоноор хучиж бин битүү болгох санал дэвшүүллээ. Мөн түүнийг супер шатахуун  тээвэрлэгч хөлөг онгоцонд шилжүүлж хийх хувилбар ч байгаа. Гэвч «Фукусима-1» АЦС-ын зогсоол хүнд даацын хөлөг онгоцыг хүлээн авч чадахгүй. Иймээс одоогоор АЦС-ын ажилтнууд хорт усыг элс хийсэн шуудай ба бетоноор тусгаарлаж  байна. Энэ нь хорт усыг далайд алдах замыг хаасан сүүлчийн бэхлэлт билээ. Цаашид гэмтэл гарахаас сэрэмжлэхийн тулд реакторыг хөргөх нь гол арга хэмжээ гэж японы эрх баригчид мэдэгдэв. Энэ нь АЦС  дээр ус асгасаар байх болно гэсэн уг юм. Энэ нь өнөөгийн нөхцөлд сүйрэлээс сэрэмжлэх ганц арга зам болсон гэж Бүс нутаг хоорондын «Ногоон загалмай» экологийн олон нийтийн байгууллагын хөгжлийн асуудал эрхлэсэн захирал Александр Фёдоров  үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Реакторуудыг аль болох түргэн хөргөх хэрэгтэй. Тэгэхгүй бол  эвдэрч, цацраг гадагшаа нэвтрэнэ. Энэ нь аюулгүй байдлын үүднээс тэнгис далайд цацраг алдагдах нэвтэрэхээс  шилжихээс илүү  чухал асуудал юм. Иймээс одоо температурыг аль болохоор багасгах зорилтыг биелүүлж байна. Харин одоохондоо  далайд нэвтрэх цацрагийг  багасгаж буюу хязгаарлаж чадахгүй байна» гэлээ.Далайн усанд нэвтрэсэн  цацраг идэвхит изотопын хэмжээ удахгүй аюулгүй хэмжээнд хүрч багасана гэж японы мэргэжилтнүүд ярьцгааж байна. «Йод-131 найман өдрийн дотор хагас задрадаг. Далайн бүтээгдэхүүн хүмүүст хүртэл мөн бодис  эрс багасана гэж Японы цөмийн аюулгүй байдлын удирдах газрын орлогч захирал Хидэхико Нисияма мэдэгджээ. Йод-131-ийг  химийн харьцангүй аюулгүй бодис хэмээн үздэг гэж Александр Фёдоров хэлээд «Цацраг идэвхит йод атомын эрчим хүч үйлдвэрлэх явцад ялгарах өөр бодисыг бодоход дөнгөж хэдхэн долоо хоног оршиж задрана. Иймээс зохисгүй нөлөө нь ялимгүй юм. Задрах үеэр тухайн буст байгаа организмд л зохисгүй нөлөөлнө» гэлээ. Алс Дорнодод олзворлож байгаа загсанд «Фукусима-1» АЦС-ын йод-131 аюултай  хэмжээнд биш байгааг Оросын хэрэглээний бараны  хяналтийн  алба батлав. Орос улсын нутаг дэвсгэрт цацрагийн хэмжээ урьдын адил хэвийн хэмжээнд байна.