Олон нийттэй харилцах сүлжээг хэт өндөр үнэлсэн байна гэж өрнөдийн олонхи шинжээч түүний дотор олны мэдэх тэрбумтан Уоррен Баффет үзэж байна. Тэд «савангийн хөөс» гэгчэд хөрөнгө оруулахаас татгалзах зөвлөмж хөрөнгө оруулагчдад өгч байна. Гэвч  олон нийттэй харилцах сүлжээг их сонирхож байгаа интернет хэрэглэгчдийн тоо эрс өсөн нэмэгдэж байгаагийн ачаар Орос улс ба дэлхий дахинд интернет-зах зээл үсрэн хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд олон нийттэй харилцах сүлжээ зах зээлд чухал  байр суурь эзлэж байна. Энэ сүлжээний  тусламжтайгаар сая сая хүн хоорондоо харилцаж байна. Олонхи нь үзэл санаагаа төдийгүй бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчилж байна. Хэтдээ чухамхуу олон нийттэй харилцах сүлжээ нь интернет зар суртчилгааны гол «хүч» болно гэж шинжээчид үзэж байна. Иймээс Интернетийн боловсронгуй бус ч нэгдэл  худалдан авч худалдаж, хөрөнгө оруулж байвал зах зээлд маш таатай байр суурь эзлэдэг. Оросын  «ВКонтакте» олон нийттэй харилцах түгээмэл сүлжээ хувьцаагаа өнөө болтол өргөн олонд худалдаагүй байна. Гэвч тус сүлжээ  дэлхийн хамгийн  их үнэтэй интернет төслийн нэг болсон нь тодорхой гэж олон нийттэй харилцах сүлжээний шинжээч Антон Коробков-Землянский «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Оросын  «ВКонтакте» сүлжээ ямар ч зах зээлд өнөө болтол гараагүй, хувьцаагаа  маш хаалттай дэглэмээр оросын компаниудын дотор хуваарьлжээ. Гэвч статистикийн тоо баримтуудаас харахад  Google, «ВКонтакте» сүлжээнүүд дэлхийд хэрэглэгчдийнхээ тоогоор 4-р байр эзлэдэг. Орос улсад 40-өөс 50 сая хүртэл хүн Интернет хэрэглэж байгааг харгалзвал энэ нь  багагүй тоо хэмжээ билээ» гэлээ. Олонд түгсэн олон нийттэй харилцах сүлжээ өвөрмөц шинж чанараа ашиглан үнийг зориуд нэмэгдүүлж мэднэ. Ийм дамын худалдаа зах зээлд зохисгүй  нөлөөлж, «савангийн хөөс» гэгчийг бий болгох хор уршигтай. Энэ тухай аль хэдийнэ ярьцгааж эхлэсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн менежер Михаил Зоненашвили  сэдвийг үргэлжлүүлэн хэлээд «Олон нийттэй харилцах сүлжээ хувьцаагаа худалдтал үнэ нь Леонардо да Винчийн зурсан зураг мэт ямар ч байж болно. Хосгүй байдал нь өртөгт нөлөөлнө. Эдүгээ Facebook 85 магадгүй 185, 285 ч  тэрбум долларын үнэтэй гэж зарим шинжээчид үзэж байна. Өрсөлдөгч байхгүй учир үнэ нь ийнхүү хэлбэлзэж байна. Мөн хандлага одоогоор өөрчлөгдөхгүй  бөгөөд үнээ дуудлага худалдаагаар тогтооно» гэлээ. Орос улсын  тухайд гэвэл  одоо  Facebook, «ВКонтакте», «Нэг ангийнхан», Mamba. ru зэрэг олон нийттэй харилцах сүлжээ олонд түгсэн  гэж интернетийн шинжээч Роман Рублевский «Оросын дуу хоолой» радиод мэдээллээ. Мөн жагсалтыг өргөжүүлж байна. Эдүгээ залуу боловсруулагч, программ зохиогчид олон нийттэй харилцах  тусгай шинэ сүлжээн дээр ажиллаж байна гэж Улсын мэдээллийн технологи, механик, хараа зүйн их сургуулийн захирал Владимир Васильев «Оросын дуу холоой» радиод  мэдээлэв. Түүний ярьснаар бол шинэ бүтээл хосгүй шинж чанартай болно. Олон улсын хандлагын тухайд гэвэл Facebook сүлжээний нэр хүнд  Diaspora шинэ сүлжээ зохиогчдыг урамшуулж байна. Шинэ сүлжээг хэн ч хараагүй боловч зохиогчид нь хэрэглэгчдийн мэдээ баримтыг илүү сайн хамгаална гэжээ. Олон нийттэй харилцах сүлжээг төлеөвшүүлэх үйл явц үргэлжиж байгааг сүлжээний давшингуй өсөлт болон шинэ шинэ сүлжээ бий болж байгаа явдал нотлон харуулав. Зах зээл дүүрэх яага ч үгүй. Иймээс эдгээр сүлжээ ирээдүйтэй гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна.