“Фукусима-1” АЦС-ын ослын бүсэд  өнөөдөр цацрагийн  идэвхижилт тархалтыг сэргиийлэх зорилгоор  тусгай давирхайны тоос цацаж эхэллээ. Тус станцын оператор болох Токиогийн эрчим хүчний компаний мэдээлснээр энэ ажиллагаа нь 3-р сарын 31 нд эхэлэх байсан боловч бороо орсноос болж хойшлогджээ. Дэлбэрэлтээр илүү их ус төрөгч  гэмтсэн хэсгүүдэд хоёр долоо хоногийн турш 60 мянган литр хиймэл  шингэрүүлсэн тусгай давирхайг ашиглахаар төлөвлөөд байна. Ногоон өнгийн тоосон хальсыг нь хагас жилээс жил хүртэл хугацаанд станцын дээр байршуулна. Үүний өмнө реакторуудыг  хөргөж байсан цацраг идэвхит ус нь тусгай бэлтгэсэн төмөр саванд нөөцлөгдөнө.