Орос улсын хямралаас гарч, тус улсын  эдийн засаг сэргэж  байна гэж ерөнхий сайд Владимир Путин өндөр технологийн хуралдаан дээр мэдэгдэв. Энэ оны эхний хоёр сарын байдлаар  тус улсын үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6,3 % өссөн байна. Ингэхдээ ерөнхий сайд “үүнд тооны өсөлтийг анхаарах  бус түүний чанар болоод  агуулга, эдийн засгийн шинэчлэл, шинэтгэлийн өргөн хэрэгжилтэд  ач холбогдол өгөх ёстой юм” гэв. Владимир Путин Орос улсын өмнө дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай, өндөр технологитой бүтээгдэхүүнтэй гарах ёстой гэдэг зорилго тавилаа.  Ерөнхий сайд биотехнологийн салбарт  шинэтгэлийн төслүүдийг  боловсруулахад онцгой анхаарал тавилаа. Тэдгээр нь  зарчмын цоо шинэ -  төрийн-хувийн  түншлэлийн үндсэн дээр хэрэгжигдэх юм.