2008 оны 8-р сард Өмнөд Осетид болсон үйл  явдалтай холбоотой Гүрж улсын нэхэмжлэлийг НҮБ-ын  Олон улсын шүүх авч хэлэлцэхээс татгалзлаа гэж РИА Новости агентлаг мэдээлжээ. Шүүх энэхүү асуудлыг хэлэлцэх нь түүний хүрээний хэрэг биш гэж үзжээ.  2008 оны 8-р сарын 8- ны шөнө Гүржийн цэрэг Өмнөд Осетийн нутаг дэвсгэр рүү дайран орж нийслэл хот Цхинвалийг сүйтгэсэн юм. Орос улс тус улсын иргэдийг хамгаалан, цэргээ оруулж, Өмнөд Осети, Абхазийг тусгаар тогтносон улсаар хүлээн зөвшөөрсөн юм. Тбилиси нь гүржийн иргэдийг ялгаварлан үздэг гэж Москваг буруутган НҮБ-ын олон улсын шүүхэд өгчээ. Хэргийг шүүх явцад Орос улсын төлөөлөгчид мэдэгдэхдээ хоёр орны хооронд угсаатны ялгаварлан гадуурхах асуудал  одоо ч, урьд өмнө ч байгаагүй гэдгийг онцлон дурдлаа.