Орос улсад цорын ганц болон “ Даши Чойнхорлин” Бүддийн их сургууль  энэ жил хорь дахь удаагаа элсэлт авах гэж  байна. Энэ сургуульд  суралцах  хөвгүүдийн тоо жил ирэх тутамд өсөж байна. Түвд хэлнээс “Амгалан жаргалтай сургаалийн нутаг” хэмээн орчуулагдах энэ сургуулийн нэр хүнд их аж.Тус их сургууль нь 1991 онд Буриадын нийслэл Улаан-Үүдээс  холгүй орших Иволгины Дацангийн дэргэд байгуулагджээ. Одоо Буриад улс руу суралцахаар залуу буддистууд Оросын бүс нутгаас төдийгүй  бусад орнуудаас ирж байна гэж тус сургуулийн проректор Жаргал лам ярьж байна. «Одоо манайд Өмнөд Осети, Москва, Санкт - Петербург , Тула, Саратов болон Новосибирск хотуудаас оюутнууд сурч байна. Алтай, Хакасс, Саха, Монгол, Украинаас хуваргууд ирж суралцаж байна. Малигаас хүртэл нэг оюутан байсан. Залуу хүмүүсийг татах бидний гол зүйл бол сайн чанарын боловсрол болон Будда үнэнч зүтгэх эрмэлзэл юм» гэж Жаргал лам хэллээ.

 

Элсэлтийн шалгалт өгөхийн өмнө  оюутнууд маш нарийн ярилцлагад ордог. Тэр ярилцлага дээр тухайн хүний үзэл бодол, боловсролын хүрээ, буддын шашны тухай мэдлэг харагддаг. Ингэснээр туршлагатай багш нар энэ хүүхэд хир зэрэг өөрийн үзэл бодолдоо үнэнч байна гэдгийг    алдалгүй мэддэг юм. Сонголт маш нарийн болж өнгөрдөг. Жилд 50 орчим хуваргууд суралцдаг болоод байна. Ирээдүйн лам нарын сургалт таван жил үргэлжилдэг. Бүддийн шашны сургуулиудад хүүхдүүд хичээлдээ нягт нямбай хандахаас аваад гадагш гарахдаа хэрхэн яаж биеэ авч явах гээд их хатуу дэглэм суралддаг. Сонсогчид дараа нь хуврага болж, сахил хүртэдэг.  Их сургуулийн проректор Жаргал ламын ярьж буйгаар  сахил хүртнэ гэдэг нь  “ бие, сэтгэл, хэл “ариун байлгах ёстой.  Энэ сургуулийн гол баримтлах зүйл бол нарийн чанд  сахилга бат. Тийм учраас тэр болгон хүн лам болж чаддагүй , зам зуураас буцдаг байна. «20 жилийн хугацаанд манай сургуулийг нийт 600 орчим хүн төгссөн гэж Жаргал лам ярьж байна. Ихэнхдээ тэд хийдэд сууж, ном уншиж , тэднээс нилээд хэд нь бас ширээт лам болсон аж. Зарим төгсөгчид их, дээд сургуулиудад багшилж, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа аж. Тус их сургууль нь зөвхөн лам нарыг бус, бүддийн шашин судлаач, дорно-дахин судлаач, хуучин монгол болон түвд хэлний мэргэжилтнүүд болон бүддийн гүн ухаан, түвд анагаах ухааны мэргэжлээр тус тус мэргэжилтэн бэлтгэдэг юм» гэж Жаргал лам хэллээ. Бүддийн их сургуульд суралцахын тулд заавал оролцох харилцан ярилцлагын зэрэгцээ уралдаант шалгаруулалтанд орно. Энэ шалгаруулалт нь дунд сургуулийн программын хэмжээнд  орос хэл, түүхийн шалгалтыг компьютэрийн тестээр өгнө. Тус сургуульд  суралцах, амьдрах болон хоол хүнс үнэгүй . Энэ нь одоо үед бас чухал зүйлийн нэг юм шүү.