Хятад улс ямар учраас цэргийн зардлаа нэмэгдүүлж, Хятадын ардын чөлөөлөх армийг шинэчлэж байгаагаа тайлбарлав. Улс орныхоо ба Зүүн Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд батлан хамгаалах чадвараа нэмэгдүүлж байна гэж БНХАУ-ын үндэсний батлан хамгаалалтад зориулсан Цагаан номд онцлон тэмдэглэжээ. Батлан хамгаалах бодлогыг тусгах Цагаан номыг уламжлал ёсоор бэлтгэдэг. Тэгснээрээ хятадын засгийн газар зэвсэгт хүчний нь хөгжил ил тод байгааг онцлож байна. Бээжин дэлхийн ба бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаархи хандлагаа тодорхойлохдоо эл асуудлаар бусад улстай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Яриа хэлэлцээ болон итгэлцлийн арга хэмжээг бэхжүүлэх нь өнөөгийн нөхцөлд зайлшгүй чухал юм. 2010 онд Хятадын хил орчмын байдал тогтворгүй байсан. Зүйрлүүлж хэлвэл бүс нутгийн өнөөгийн аюулгүй байдлыг «нисэх онгоц хуй салхинд нэрвэгдсэнтэй» зүйрлүүлж болно. «Чхонан» хөлөг онгоцыг живүүлсэн, БНАСАУ-аас Ёнпхёндо арлыг их буугаар буудсан,  хятад-японы харилцаа түгшүүртэй болсон зэрэг хэдхэн зөрчилдөөнийг дурдахад хангалттай биз. Вашингтон байдал хүндрэснийг шалтаг болгон Өмнөд Солонгос,Японтой цэргийн хэлхээ холбоогоо идэвхтэй бэхжүүлэх болсон нь Бээжинд сэжиг төрүүлэв. Өмнөд Хятадын тэнгис дэх хөлөг онгоцны чөлөөтэй хөдөлгөөн АНУ-ын үндэсний эрх ашигт нийцэж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнгөрсөн  оны 7-р сард онцолсон билээ. Тэгснээрээ Вашингтон, Хятад ба өөр хэд хэдэн улс хоорондын нутаг дэвсгэрийн асуудлаар үүссэн маргаанд хөндлөнгөөс оролцсон гэж Бээжин үзэж байна. Тайванийн хоолойн хоёр эргийн харилцаа зөөлөрсөн ч америк-тайванийн цэргийн хамтын ажиллагаа БНХАУ-ын засгийн газрыг түгшүүлсээр байна. Бүс нутгийн тогтвортой байдалд ер бусын аюул ч тулгарсан. Тухайлбал Хятад ус хэрэглэх асуудлаар хөрш орнуудтай маргалдаж байна. Бүс нутагт тулгарсан сөргөлдөж болзошгүй  аюул Хятад ба өөр улсуудыг цэргийн зардлаа нэмэгдүүлэхэд хүргэж байна. Энэ онд БНХАУ-ын цэргийн зардал 10 гаруй хувиар ахин өсөн нэмэгдлээ. Үүнд 90 тэрбум гаруй доллар зарцуулна. Энэ нь Япон Энэтхэг хоёр улсын цэргийн нийт төсөвтэй тэнцэж байна. Бүс нутгийн өөр гүрэн улсууд үүнд анхаарал тавьж байна  гэж аюулгүй байдлын талаархи шинжээч, Цэргийн шинжлэх ухааны академийн профессор Вадим Козюлин тэмдэглээд «Мэдээжээр Хятад шиг улс орны цэргийн машины  хүч чадлыг зузаатгах явдал хөрш орнуудыг түгшүүлж байна. Зүүн-Өмнөд Азид зэвсэглэлээр хөөцөлдөж байна гэж үзэж болно. Томоохон хөрш улсын цэргийн хүч нэмэгдэж байгааг харсан Вьетнам, Япон, Энэтхэг, Тайланд, Индонези, Малайзи, Австрали гээд олон орон өөрсдийгөө зэвсэглэж байна. Мэдээжээр Хятад «Цагаан номондоо» цэргийн төлөвлөгөөгөө даруухан тайлбарлажээ. Зэвсгээ дан батлан хамгаалах зорилгоор л хэрэглэнэ гэж өөр ямар ч гүрэн улсын нэгэн адил мэдэгджээ. Гэвч Орос улс Хятадын цэргийн сур хүч эрс нэмэгдэж байгааг сэтгэл түгшин ажиглаж, цэргийнхэн мөн хүчин зүйлийг арга буюу харгалзан үзэж байна» гэв. Хятад улс бусад тусгаар ямар ч улсын адил батлан хамгаалах чадварынхаа асуудлыг биеэ дааж шийдвэрлэх эрхтэй. Бээжингийн сэргэн мандалтыг дэлхийн ба бүс нутгийн энх амгалан байдалд учирч болзошгүй аюултай холбож үзэх нь зүй бус хэрэг юм. Хятад улс цэргийн нэг ч эвсэлд нэгдэх гээгүй. Гэвч Хятад улс нээлттэй байж, сайхан сэтгэл гаргахаа үргэлж онцлож байгаа боловч  хятадын зэвсэгт хүчний  сур хүч эрс нэмэгдэж байгааг бүс нутгийн хөрш орнууд нэг утгаар тайлбарлаж байна. Цэргийн хөтөлбөрөө өргөжүүлэх замаар л болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалан  даатгаж болно гэж Хятадын хөршүүд үзэж байна. Иймээс БНХАУ-ын үндэсний батлан хамгаалахын асуудлаархи «Цагаан номыг» дэлхийн олон орны улс төрчид болон цэргийнхэн анхааралтай судлах юм.