АНУ-ын  цэргүүд ямарч тохиолдолд Ливийн хуурай газрын цэргийн ажиллагаанд оролцохгүй гэнэ. Энэ тухай АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Роберт Гейтс ярихдаа «Ливийн босогчдыг дэмжих нь эвслийн бүх гишүүдийн  асуудал болохоос зөвхөн Вашингтоных  биш " гэж тодорхойллоо. Гэхдээ ливийн сөрөг хүчин  гэдэг нь хэнээс бүрдэж байгаа, хэрэв Каддафийн дэглэм унавал дараа нь Барууны эслийнхэн хэнтэй ярихав гэдэг таавар болон үлдэж байна. Конгресс дээр Роберт Гейтс хэлсэн үгэндээ үндсэндээ АНУ -ын ерөнхийлөгч Барак Обамагийн хэлснийг давтсан юм. “Одиссея. Үүр цайх”  цэргийн ажиллагааны зорилго нь   Каддафийн дэглэмийг түлхэн унагахад оршино.Гэхдээ “ чөлөөлөгчид” өөрсдөө үүнийг үгүйсгэж байгаа ч гэсэн энэ нь  хэн бүхэнд аль хэдийнэ тодорхой болсон юм. Ингэхдээ барууныхан нь Ливийн Жамахирийн удирдагчийг  босогчдын гараар цааш харуулахыг тооцоолж байна.  Барууны ХМХ-үүдийн шударгаар тэмдэглэж  буйгаар үүнд одоохондоо ямар нэгэн  улс төрийн болон цэргийн байгууллагын оролцоо харагдахгүй байгаа аж. Олон улсын цэргийн эвсэл нь хэнтэй холбоотой байгаа нь Ливийн ирээдүйн асуудлаар Британий нийслэлд болсон хуралдааны гол сэдэв байсан юм. Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлийг хууль ёсны цорын ганц төлөөлөгч гэж  Франц ,  Катар улсууд хүлээн зөвшөөрсөн байхад тодорхой хариултыг тэд одоо болтол олоогүй л байна. Босогчидод шилжилтийн “мэргэжилтний” засгийн газар бий. Тэнд бүх албан тушаалд суудлууд хоосон байгаа. Хоёр байгууллага ямар бүрэн эрхтэй үйл ажиллгагаа явуулах болон тэдний стратеги, улс төрийн эцсийн зорилго тодорхой бус байна гэж шинжээчид тэмдэглэж байна. Гэсэн хэдий ч сөрөг хүчнийхний дунд арабын ертөнцөд  төдийгүй, хилийн чандад нэртэй хүмүүс   байна гэж “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа Оросын  ШУАкадемийн Африкийн хүрээлэнгийн шинжээч Александр Ткаченко сануулан хэлээд «Каддафийн ойрын хүрээний хэд  хэдэн нэр хүндтэй  зүтгэлтнүүдийг нэрлэж болно. Хэдхэн өдрийн өмнө Каддафигаас зайлсхийн сөрөг хүчнийхний талд орсон Гадаад  хэргийн сайд Муса Куса байна. Түүнчлэн   хууль зүйн сайд асан , одоо шилжилтийн үндэсний зөвлөлийг  тэргүүлж буй Мустафа Абдель Жалиль . Тэрээр  Ливийн шүүхэд шүүгдэж байсан  сөрөг хүчнийхнийг тухайн үед хамгаалж байсан юм. Махмуд Жабиль нь -Үндэсний төлөвлөлтийн Зөвлөлийн тэргүүн байсан бөгөөд яах арагагуй улс төрийн тэргүүн эгнээний төлөөлөгч» гэв. Дээр дурдсан Гадаад хэргийн сайдын түүх нэгэн бодлыг эрхгүй  төрүүлж буй. Муса Куса нь албан ёсны мэдээгээр бол Тунисд эмчилгээ хийлгэхээр хурандаагаас чөлөө авсан аж. Энэ нь тус улсад дайн болж байгаа үед. Гэхдээ яагаад ч юм бэ Лондонд хүрээд ирдэг.  Хатан хааны Засгийн газрын мэдэгдсэнээр “Куса нь британийн мэрэгжил нэгтнүүдтэйгээ  олон жил байнгын харилцаатай байжээ “. Тэгээд чухам яагаад тэр түшмэл Ливээс явсан юм бол? Магадгүй, түүнийг Каддафи “өөрийнхөө замыг засах гэж “ өөрөө ч илгээсэн байж мэдэх юм. Өөр нэг хувилбар бол Барууныхан Кусаг ливийн удирдагчийг орлох хүн гэж үзэж байгаа байх. Гэхдээ энэ нь зөвхөн таамаглал. Сонирхуулахад Лондонд болсон бага хурал дээр  сөрөг хүчнийхний төлөөлөгчдийг танхимд оруулсангүй. Яагаад гэвэл үүнд оролцохын тулд улсын албан ёсны төлөөлөгч байх ёстой. Түркийн ерөнхий  сайд Эрдоган олон улсын хамтын нийгэмлэгүүд , тухайлбал, НАТО нь Каддафийн эсрэг босогчдод ямарч нөхцөлд зэвсэг нийлүүлэхгүй гэдэгт итгэлтэй байгаа юм. Сөрөг хүчнийхний бүрэлдэхүүн, түүний удирдагчид, түүний зорилго болон боломжууд нь одоогоор  бага танигдсан тул, Анкарагийн босогчдыг зэвсэглэн барууныхан хоёр дахь Афганистан ч болгох гэж байгаа ч юм билүү гэх   Анкарагийн болгоомжлол арга ч үгүй биз гэж Ойрхи-Дорнодын шинжээч Владимир Ахмедов онцлон тэмдэглэж байна. «НҮБ-ын АЗ ийн Тогтоолыг шууд зөрчсөн юуны түрүүнд зэвсэг нийлүүлэх асуудлыг тавихын өмнө хэнтэй юу хийх, цаашид яахаа тогтож шийдэх ёстой байсан. АНУ-ын Афганистанд явуулсан эмгэнэлт ажиллагааг тооцох ёстой байв. Бидний мэдэж байгаагаар  моджакедуудыг сургах америк сургагч нар нь тэдний зэвсэг юм.Гэтэл энэ  бүгд нь  бен Ладены америкчуудын өөрсдийнх нь эсрэг хийгдсэн зэвсэг боллоо» гэж Владимир Ахмедов хэллээ. Оросын Төрийн Думын Олон улсын асуудлын Байнгын хорооны тэргүүн  Константин Косачёв «Каддафийн дэглэмийг сүйрхэд босогчид нь байдлыг төдий л хурдан гартаа авч үл чадна.  Тэр үед санаачлагыг “Аль-Каида” булаан авч, Ливи улс нь дэлхий нийтийн томоохон  тулгамдсан асуудал болно» гэсэн юм.