Одоо Башар Асадын хашиж буй Сирийн ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших боломжтой бодит этгээд алга. Сирид зохион байгуулалттай сөрөг хүчин үгүй.Иймээс Ливи улсын нэгэн адил эрх баригчдыг сөрөн зогсох оролдлого нь үр дүнд хурахгүй бололтой. Хөрш зэргэлдээ арабын орнуудад өрнөсөн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний нөлөөнд автсан Сирид сүүлийн үед болсон хэрэг явдлыг улс төрчид ийнхүү тайлбарлажээ. Хууль зүйн тусгай хороог  байгуулна гэж Сирийн удирдагч Башар Асад  мэдэгдлээ. Тус хороо 1963 оноос хойш Сирид хүчин төгөлдөр байгаа онц байдал тогтоох тухай  хуулийг хүчингүй болгох асуудал дээр ажиллана. Онц байдал тогтоосон горимыг цуцлах нь сүүлийн өдрүүдэд сирийн хотуудад өрнөсөн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцогчдын тавьсан гол шаардлагын нэг боллоо. Цагдаагийн хүчинтэй мөргөлдсөний улмаас 60 гаруй хүн амь үрэгдэж, 100 орчим хүн шархдав. Гол төлөв цагдаа нар хэлмэгдсэн гэж эрх баригчид мэдэгдлээ. Мэдээжээр сөрөг хүчний төлөөлөгчид өөр санаа бодолтой байна. Асад лхагва гаригт парламентад үг хэлэхдээ онц байдал тогтоосон горимийг цуцлах амлалт өгнө  гэж олонхи шинжээчид үзэж байсан. Гэвч ерөнхийлөгч зөвхөн сирийн удирдлагаас шинэтгэл явуулах бодлогоо цаашид үргэлжлүүлэхийг батлан илэрхийлжээ. Сири дэх тэмцэл хөдөлгөөн бол гадаадаас турхирсан цөөнхийн хуйвалдааны уршиг гэж Башар Асад үзэж байна. Харин өрнөдийн зарим этгээд Сирийн байдлыг Ливийнхтэй харшуулж байна. Тухайлбал  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн сөрөг хүчнийг дэмжих ёстой гэж америкийн конгрессын гишүүд мэдэгджээ. Вашингтон Сирийн эрх баригч  дэглэмийн эсрэг тов тодорхой хатуу арга хэмжээ авах ёстой гэж  бүгд найрамдах намын Жон Макккейн үзэж байна. «Ерөнхийлөгч Обама эргэлзэж байсан ч лалын бас нэг улсад дайн дэгдээх гэж байна. Сайн эр!» гэж  The Weekly Standart сэтгүүлд бичжээ. Сири,Ираны өмнө Ливид ерөнхий сургууль хийж байна гэж сэтгүүлийн газрынхан таамаглажээ. Гэвч араб дахины эсрэг дайны толгойлогч гэгдсэн Барак Обама  өөр санаа бодолтой байна. Ямар ч болов  АНУ-ын ерөнхийлөгч  Ливи улсын талаар явуулж буй цэргийн ажиллагааны командлалыг НАТО-д уламжлах тухай лхагва гаригт зарлахдаа Вашингтон хүмүүнлэгийн гэгч бүх хямралд хөндлөнгөөс оролцоно гэж дэлхий үзэх ёсгүй.АНУ Сирид цэргийн ажиллагаа явуулах гээгүйг онцлов. Ливийн байдал Сирид давтагдахгүй гэж Орос улс бас үзэж байна.Эдгээр хоёр улсын дотоодын байгуулалын өвөрмөц байдал өөр өөр байна гэж улс төрч, дорно дахиныг судлагч Станислав Тарасов «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдээ тэмдэглээд «Сирийн нийгэм бусдаас илүү сайн нэгдэж нягтарсан байна. Сири улс Ойрхи Дорнодод ямагт онцгой байр суурь баримталж, Ойрхи Дорнодын зохицуулалтад бие даасан үүрэг гүйцэтгэхийг оролдож ирсэн. Тус улс  Ливанд идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байна. Мөн түүнчлэн хөрш зэргэлдээ Турк улстай түншлэж байна. Дашрамд хэлэхэд Турк Сирийн нийтийн хил хязгаар тогтворжуулах хүчин зүйл болсон учраас Сирийн байдлыг ливийнхтэй адил даамжруулахаас сэрэмжлэх боломж байна» гэлээ. Сирийн байдлын онцлогийг өрнөдийн шинжээчид ч тэмдэглэж байна. Асад цаашид ерөнхийлөгчийн алба хаших нь олон талд ашигтайг тэд онцлов. Ливаныг номхруулахад Израильд Асад шаардагдсан.Америкийн цэргийг Иракаас гаргахад ч Асад хэрэгтэй болсон байна. Сирийн сөрөг хүчин ч Башар Асадыг огцоруулахыг шаардахгүй байгаа нь тэмдэглүүштэй. Тэд онц байдал тогтоосон горимыг цуцлахаас гадна «Баас» намын улс төрийн монопольт байдлыг эцэслүүлэхийг л шаардсан байна. Үнэн чанартаа Сирийн эрх баригчид шинэтгэл явуулахыг зөвшөөрөв. Иймээс Өрнөд Сирид энхийг эрхэмлэгч гэгч  ээлжит ажиллагаа явуулах талаар яарахгүй бололтой.