АНУ болон Барууны эвслийн Ливийн  цэргийн ажиллагаа нь НҮБ-ын АЗ-ийн шийдвэрүүдэд тэрсэлж байна гэж Оросын Төрийн Думын Олон улсын асуудлын байнгын хорооны тэргүүн Константин Косачёв үзэж байна.Түүний мэдэгдэж буйгаар хүний амьд явах эрхийг хамгаалах буянтай үйлсийг тэд өөрийн зорилгод ашиглаж байна. Зарим улс орон, тэр тусмаа АНУ нь Муаммар Каддафийн дэглэмээс салан тусгаарлах зорилготой тус улсын сөрөг хүчнийхнийг дэмжиж байгаа аж. Энэ бүгд нь НҮБ-ын АЗ-ийн Тогтоолд тодорхой нийцэхгүй байна гэж тэр пүрэв гаригт оросын  Russia Today ТВ - ийн сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Константин Косочевын үзэж байгаагаар иймэрхүү үйлдлүүд нь  хоёр талын харилцаанд итгэх итгэлийг хөсөрдүүлж байна. Орос улс нь  энгийн иргэдийн амь насыг хамгаалах үүднээс Ливид болж байгаа үйл явдлуудын эсрэг бус байгаа юм.  3- р сарын 17- нд НҮБ-ын  АЗ  Ливид нислэггүй бүс тогтоох Тогтоол гаргасан нь Ливийн удирдагч Муаммар Каддафийн хүчнийхний эсрэг олон улсын цэргийн ажиллагаа явуулах боломж олгосон юм. “Одиссей. Үүр цайх” нэртэй цэргийн ажиллагаанд оролцож буй улс орнууд дотор Их Британи,  Франц, АНУ, Канад, Бельги, Итали, Испани, Дани улс орж байна.