Юрий Гагарины сансарт ниссний 50 жилийн ойд зориулан Доод Новгород хотод “Анхны сансрын нисгэгчид” үзэсгэлэн нээгдлээ. Орон нутгийн архивуудын анхны сансрын нислэгтэй холбоотой өнгөрсөн зууны 60-70 –аад оны баримт бичиг болон фото зургууд энд тавигджээ.” Энэ бол бүх ард түмний баяр байсан юм. Энэ баяр нь зөвхөн Ялалтын баяртай энэ тэнцүү байх байлаа” гэж зохион байгуулагчид тэмдэглэсэн байв. 1961 оны архивын зургуудаас үзэхэд  4-р сарын 12 нд мянга мянган иргэд  хотынхоо төв талбайд цуглахаар ирсэн байв. Энэ өдөр хүмүүс ер бусын баяр баясгалантай байлаа. Зургийн үзэсгэлэн дээр Юрий Гагарины Доод Новгород хотод айлчилсан үеийн зургууд ч тавигдсан байна. Түүнчлэн уг үзэсгэлэн дээр сансрын нисгэгчдэд  зориулан  гаргасан цуврал ил захидлууд тавигджээ.