Орос улс хоёр дахь удаагаа европын орнуудаас худалдааны төв барьж байгуулахдаа тэргүүн байранд орлоо. Тухайлбал, өнгөрсөн жил Европд баригдсан бүх төвүүдийн дөрөвний нэгтэй тэнцэх объектууд Орос улсад баригдсан юм.  Cushman and Wakefield компаний хэвлэлийн мэдээнд нийтлэгдснээр  энэ жил Орос улсад хямралын үед баригдаж эхэлсэн, төлөвлөгдсөн байсан буюу зогсонги байдалд орсон худалдааны төвүүд ашиглалтанд орсон.2010 онд Европд нийт 5 сая гаруй метр квадрат  талбай бүхий 165 гипермаркет дэлгүүр ашиглалтанд орсон аж.  Тэдгээрийн нэг нь Москвагаас өмнө хэсэгт орших Воронеж хот дахь  “Сити –Парк Град “  юм.