Латинамерикийн болон азийн бүлэг орнууд НҮБ-ын АЗ-д хандсан Ливид галт ажиллагааг зогсоохыг шаардсан  байна. Уг захидалд Барууны эсвлийнхний Ливид агаарын цохилт хийж буйг нэн  даруй зогсоож, яаралтай яриа, хэлэлцээр хийхийг уриалжээ. Уг баримт бичигт гарын үсэг зурсан улсын дотор Венесуэл, Куба, Эквадор, Боливи, Никарагуа, Камбож , Индонез болон Вьетнам улсууд байна. Түүнчлэн уг баримт бичиг нь Бразил, Энэтхэг болон Африкийн орнуудын төлөөлөгчдийн дэмжлэг авсан бөгөөд тэд  НҮБ-ын АЗийн  одоогийн статустай холбогдуулан уг баримт бичигт гарын үсэг зураагүй байна. Эвслийн онгоцнууд тухайлбал, АНУ, Франц, Их Британи, Итали, Бельги, Испани, Дани болон Канад улсууд нь 3-р сарын 19 ны өдрөөс  Ливийн удирдагч Муаммар Каддафийн босогчдын эсрэг бөмбөгдөлтөнд саад учруулах зорилгоор тус улсын засгийн газрын хүчний эсрэг цохилт өгч байгаа юм. “Одиссей. Үүр цайх” нэртэй цэргийн энэ ажиллагаанд Их Британи, Франц, АНУ, Канад, Бельги, Испани болон Дани улс оролцож байна.