Ливийн  олон улсын цэргийн ажиллагаа чухам хэдийд дуусахыг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерас Фог Расмуссен тодорхой  хэлж чадахгүй байна .  Тэр энэ тухай өгсөн тайлбартаа “ливийн энгийн ард түмэнд ямарч аюул занал үгүй болсон тэр үед цэргийн ажиллагаа нь дуусна “гэж хэлжээ. Одоо Муаммар Каддафийн дэглэмийн эсрэг буй тэмцэлд  14 орны  250 байлдаагы онгоц, 20 гаруй усан онгоц  оролцож байна. НАТО мэдэгдэхдээ , ойрын үед цэргийн ажиллагаанд бусад орнууд нэгдэнэ гэв. 3-р сарын 31 нд Ливийн олон улсын цэргийн ажиллагааны командлал албан ёсоор Хойд Атлантын эвслийн хяналтанд шилжлээ.