Ливи улсад эвслээс явуулж байгаа цэргийн ажиллагааны командлалыг НАТО албан ёсоор хүлээж авлаа. Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен энэ тухай Брюселлд мэдэгдлээ. Ливи улсад 2-р сарын дунд үеэс эхлэн 40 жил тус улсыг удирдаж байгаа Каддафиг огцруулахыг шаардсан хөдөлгөөн эхэлсэн бөгөөд улмаар засгийн газрын цэрэг болон босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан билээ. Янз бүрийн мэдээгээр эмх замбараагүй байдлаас болж 1000-аад хүн амь насаа алдаад байна. Ливийн төр засаг үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ливийн агаарт нислэггүй бүс бий болгох, Каддафигийн цэргийн эсрэг гадаадын цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн тогтоолыг НҮБ-ын АЗ 3-р сарын 17-нд баталсан юм. Энэ ажиллагаа 3-р сарын 19-нд эхэлсэн бөгөөд АНУ, Их Британи, Франц, Канад болон бусад улсууд оролцож байгаа юм.