ОХУ нь  Монгол Улстай хамтран Байгаль нуурыг бохирдолтоос хамгаална. Хоёр улсын Засгийн газрууд болон орос, монголын шинжээч-экологчид  НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт оролцоно.Энэ хөтөлбөрийн хүрээнд  Байгаль нуурын сав газрын орчин тойронд иж бүрэн шинжилгээ судалгаа явуулахаар төлөвлөж байна. Судалгаа шинжилгээний ажил нь аж үйлдвэрийн  болон хөдөө аж ахуй, хот байгуулалт, бохирдолт зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөх юм.Тус хөтөлбөр нь зөвхөн Байгаль нуурын экосистемийг хөндөөд зогсохгүй, мөн түүний сав нутгийг бас  хамарна. Энэ нь монгол, оросын нутгаар хэдэн мянган км дамжин урсах 300 орчим гол мөрөн юм гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн  орчныг хамгаалах удирдах газрын тэргүүн  Наталья Олофинская тайлбарлаж байна. Тэр хэлэхдээ: «НҮБ-ын Дэлхийн экологийн сан нь зөвхөн дэлхийн экосистемд чухал ач холбогдолтой  хамгийн том төслийг л дэмжидэг юм. Жишээ нь Каспи, Хар далай болон шар тэнгисийн төслүүд байна. Байгалийн сав газрын экосистемийг бүхэлд нь хадгалан, ундны усны чанарыг дэмжих нь зөвхөн Орос улсад хамааралтай биш юм. Тиймээс  бид Байгаль нууранд аюултай бүх цэгүүдийг судлан үзэх болно, ингэхдээ тэдгээр  нь нуураас алслагдсан байсандаа ч хамаагүй юм» гэлээ. Байгалийн эрэг дээр байдаг  целлюлоз-цаасны үйлдвэрийг олон нийт нуурыг бохирдуулж байгаа гэж буруутгаж үзсээр  ирсэн юм. Гэтэл олон нийтийн харахгуй байгаа, тэр бүү хэл мэдэх ч үгүй байгаа  үйлдвэрээс өөр бусад асуудлууд   байна шүү дээ. Төслөөр голын эргүүд дээр байрладаг  үйлдвэр аж ахуйн газруудыг судлан  шинжлэх юм. Монгол улсаас эхээ авдаг  Сэлэнгэ мөрөн болон түүн рүү цутгадаг гол, горхи  нилээд сэтгэл түгшээж байна гэж хөтөлбөрт оролцогч, Байгалийн байгууллага хоорондын комиссийн шинжээч    Александр Шаховский  ярьж байна. «Байгаль нуурын сав газрын ихэнхи нь Монгол Улсад байдаг. Монголын нутаг дэвсгэр дээр тавигддаг чухал асуудлуудын нэг бол голын усанд хортбодис оруулдаг явдал юм.  Жишээ нь: алт олборлогчид мөнгөн усаар алт шүүдэг. Тэр нь голын ус руу ордог. Түүнчлэн хөдөө аж ахуйтай холбоотой асуудлыг зохицуулах шаардлагатай байна. Бэлчээрийн даацаас болоод эрэг нурж байна. Үүнтэй холбогдуулан малын сэгийг булшлахдаа , ялангуяа боом өвчнөөр үхсэн мал нь  хөрсний усанд вирус тараах аюултай байдгийг анхаарах хэрэгтэй байна. Монголын талаас ч тэр, Оросын талаас ч тэр биологийн төрлүүдийг олшруулах шаардлагатай байна.  Жишээ нь: байгалийн хилэм загас нь загасныхаа төрлийн хувьд ховордож, усдаж алга болох аюултай болоод байна» гэж Александр Шаховский  хэллээ. Орос , Монгол хоёр улсад цэвэрлэгдээгүй урсгал усны болон үйлдвэрүүдийн хаягдлыг шийдвэрлэх нь чухал болоод байна. Байгалийн эрэг дээр байрладаг Гялтгануур-цаасны үйлдвэрийн улиг домог  болсон асуудлууд энэ төслийнхөнд хамаагүй. Үүнийг шийдэхийн тулд мэргэжилтнүүд байгаа.   Харин   сүүдэрт үлдэсэн асуудалд анхаарал хандуулах болно.  Жишээ нь: үйлдвэрүүдийн хаягдал ус  нь урсгал усыг  цэвэршүүлсэний дараа ч мөн бохирдолтой байдаг юм.Нуурын тулгамдсан асуудлуудыг түүний зэргэцээ газар нутгийн хөгжлөөс  ангид авч үзэж хэрхэвч болохгуй.  Байгаль нуурын бүсэд жуулчны, амралт соёлын газруудыг байгуулахаар зорьж байна гэж Наталья Олофинская хэлэв.  «Байгалийн  эрэг дээрх хогны асуудлыг хэрхэн яаж, хамгийн  оновчтой шийдэх вэ гэдэг дээр  бодоцгоож байна. Энэ асуудлыг зөвхөн  контейнераар шийдэх юм биш, энэ нь хогийг тээвэрлэн ,  устгалд оруулах ажлыг зохион байгуулах явдал юм.  Ийм үйлдвэрийг бүс нутагт барихаар төлөвлөж байна. Одоогоор  бид экологийн  жуулчны бааз ажлуулж буй  хувийн компаниудад  хог тээвэрлэхэд нь жижиг санхүүжилт олгож байгаа» гэж Наталья Олофинская тэмдэглэлээ. Пластикыг дахин ашиглаж болох арга бодож олсон болон эргийг цэвэрлэж байгаа оюутан, сурагчид, Байгал нуурын бүс нутгийн жирийн иргэдэд НҮБ-ын сангийн ийм грантыг олгож байгаа юм. Энэ төслийн хувьд гэвэл санхүүжүүлэлт нь 4 сая доллар бөгөөд 5 жилийн дотор хэрэгжүүлэх юм. Мэдээж хэрэг дээр дурдсан хүндрэлүүдийг шийдэхэд энэ хөрөнгө багадах нь тодорхой. НҮБ-ын сан Байгал нуурын иж бүрэн ажлыг эхлүүлнэ гэдэгт найдаж байна. Орос, Монгол улсуудын засгийн газруудын цаашдын үйл ажиллагааны хөдлөх цэг нь болоход жишээ болох “хурдавчилсан төслүүдийг” хэсэгчлэн санхүүжүүлэх болно.