Муаммар Каддафигийн дэглэмийн эсрэг тэмцэж байгаа босогчдыг дэмжихийн тулд Тагнуулын төв газраас Ливи улсад явуулах нууц ажиллагааг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зөвшөөрлөө. Энэ тухай урьд шөнө тодорхой болсон боловч хоёр, гурван долоо хоногийн өмнө гарын үсэг зурсан байжээ. Дарангуйлагчийн цэргүүд босогчдын байрлалд давшиж эхлэх яг тэр үед америкийн ОНХМХ-д мэдээлэл тарсан байна.Үнэн чанартаа Каддафигийн эсэргүүцэгчдийг зэвсэглэж байна гэсэн үг юм. Тэгэхдээ энэ байдал яг одоо болно гэсэн яриа алга байна. АНУ болон түүний холбоотнууд агаараас дэмжээд байхад бүх фронтоор ухарч байгаа, “сөрөг хүчнийхэнд туслах бүх төрлийн арга ажиллагааг ашиглана” гэж АНУ-ын захирамжид заасан байна.Ливид явуулж байгаа ийм хэмжээний бөмбөгдөлтийг газраас удирдахгүйгээр явуулах боломжгүй гэж цэргийн шинжээчид үзэж байна.Тэгэхлээр ТТГ-ын болон британийн МИ-6 тагнуулын албаныхан аль хэдийнээ Ливи улсын  нутаг дэвсгэр дээр байрлаж байна гэсэн үг. Тэд агаарын давшилтыг удирдаад зогсохгүй босогчдын удирдагчидтай холбоотой байна. Энэ тухай америкийн “Нью-Йорк Таймс” сонинд бичсэн юм. Ливи улсад барууны орны тусгай алба идэвхижиж байна гэдэг энэ улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэсэн үг. Ингэснээр НҮБ-ын АЗ-ийн 1973 оны тогтоолыг шууд зөрчиж байна. Түүний зорилго нь энгийн номхон иргэдийг хамгаалахад оршиж байсан юм. Баримт бичгийн заалтуудын тодорхой бус байдлаас болж хүч хэрэглэх байдлыг өргөжүүлж байгаа юм. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр шийдсэн орнууд бодит байдал дээр хоёрдмол санаатайгаар байдлыг ашиглаж байгаа юм. Сөрөг хүчнийхэнд зэвсгээр туслаж магадгүй гэсэн барууныхны яриа тун аюултай учир нь тэдний дунд лалын хэт даврагч үзэлтнүүд байгаа эсэхийг тогтоогоогүй байгаа юм. Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүн Сергей Лавров үүнд анхаарал хандууллаа. «Сөрөг хүчнийхний дунд Аль-Каидагийн элементүүд байж болзошгүй гэсэн түгшүүртэй мэдээ ирсээр байна. Мэдээж хэрэг энэ нь түгшээхгүй байж чадахгүй. Энэ аюултай халдвар бүс нутагт бүр цаашилвал өөр нутагт халдвал яах вэ гэдгийг бид сайн ойлгож байгаа. Гал нэн даруй зогсоож хэлэлцээрийг шууд эхлүүлэх нь хамгийн тэргүүн зэргийн зорилго гэдэгт би итгэж байна. Цаашдаа Ливи улс ямар улс байх ёстойг ливчүүд өөрсдөө л шийдэх ёстой. Энэ нь өөр, ардчилсан дэглэм байна гэдэг нь тодорхой. Харин гадны оролцоогүйгээр ливчүүд өөрсдөө шийдэх ёстой. Гадны тоглогчид бүх аргаар энэ процесст туслах ёстой гэлээ» гэж Сергей Лавров хэллээ.НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг нэг талаас нь тайлбарлах нь ливийн ард түмний ашиг сонирхолд огт нийцэхгүй байгаа юм гэж олон шинжээчид үзэж байна. Үүний цаана шал өөр зорилт байгаа гэж ОУШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн улс төрийн судалгааны харьцуулах төвийн удирдагч Борис Шмелев үзэж байгаа бөгөөд тусгай албаныхан идэвхижиж байна гэдэг газрын давшилтын ажиллагаанд бэлтгэж байж болох юм гээд «Барууныхан Каддафитай маш сайн харилцаатай байсан боловч сүүлийн жилүүдийн байдлаас харахад энэ нь ямарч барьцгүй хүн гэдэг нь тодорхой болсон байна. Ливи улсад одоо болж байгаа үйл явдлын учиг нь энд л байсан бололтой. Өөрөөр хэлвэл Ливи улсын эргэн тойронд болж байгаа үйл явдал. 1973 оны тогтоолыг ашиглаад АНУ өөрийн холбоотнуудын хамт Каддафиг унагааж өөрийн гарын дор хүмүүсийг тавихыг оролдож байна» гэж тэмдэглэлээ. Лондонд 3-р сарын 29-нд болсон Ливи улсын асуудлаархи олон улсын бага хуралд оролцогч орнуудын төлөөлөгчид ливийн хямралыг зохицуулах улс төрийн хүчин зүйлийг хэлэлцэх холбоо тогтоох бүлэг байгуулахаар тохиролцсон байна. НҮБ-ын АЗ-ийн 1973 оны тогтоолыг хэрэгжүүлж байгаа орнуудын уулзалт хийхээр эхлээд төлөвлөж байсан байна. Дараа нь энэ тухай матрахаар шийдсэн байна. Харин энэ бага хурал дээр тогтоолын тухай маш бүдэг бадаг сонсогдож байлаа.