Орос улс  бүр 2012 онд төсвөө алдагдалгүй болгох боломжтой гэж Дэлхийн банкны илтгэлд таамглажээ. Дэлхийн банкны  шинжээчид манай орны байдлыг шинжлэн үзээд орлогын нэмэлт эх үүсвэрийг хаанаас олох, орлогыг хэрхэн ашиглахыг заажээ. Ойрын хоёр жилд Оросын ДНБ 4 хувиас багагүй хэмжээгээр өсөн нэмэгдэнэ гэж Дэлхийн банкны шинжээчид тооцоолов. ОХУ-ын худалдааны томоохон түнш Өрнөд Европын эдийн засаг бэхжих нь  хөрөнгө оруулалтын эрэлт өсөлтийн гол хүчин зүйл болно. Эдгээр нэмэлт орлого оросын төсвийг нэг-хоёр жилийн дараа алдагдалгүй болгох юм.Ямар учраас нефть ийм хүчин зүйл болохгүй байна вэ гэвэл өртөг нь байнга өөрчлөгдөж байна. Нэг баррель нефтийн үнэ 110 доллар байвал, нэмэлт орлого нэлээд их болно. Оросын төсөвт нэг баррель нефтийн үнийг 75 доллараар боджээ. Харин нэг жилийн дараа  үнэ буурвал  оросын нефтээс олсон ашиг нь төсвийн зардлыг нөхнө. Иймээс  татвар, төрийн өмчийн хувьчлал, хувийн хэрэглээ зэрэг орлогын өөр эх сурвалжад найдах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хэвээр байлгахын тулд ямар хувилбарыг мөрдөж баримтлах талаар РБК агентлагийн магадлан шинжлэх мэдээллийн газрын захирал Александр Яковлев хэлэхдээ «Хоёр хувилбар байгаа.Нэг нь нөөцийн санг байгуулаж шинэ» аюулгүй байдлын зөөлөвчийг» бий болгоход болон алдагдалгүй төсөвт тулгуурлаж байна. Ер нь төсвийг алдагдалгүй болгох шаардлага байгаа юу?Тэр тусмаа манай орны төсвийн алдагдал тийм их биш байна. Эдийн засгийн хөгжлийг хохироолгүйгээр  төсвийн алдагдлыг яаж арилгах вэ? Хоёрдохь нь инновацийн гэгч хувилбар билээ. Энэ нь төсвийн алдагдлыг тодорхой хэмжээнд байлгахын хамт хөрөнгө оруулалт, хөгжлийг эрчимжүүлэх хувилбар юм» гэв.Нэг талаас уламжлалт хувилбар  нийгмийн бодлогыг тогтвортой болгож байна. Нөгөө талаас эдийн засаг аливаа шинэтгэлгүй  хөгжиж чадахгүй. Нефтийн  хэт орлогыг  нөөцлөх хэрэгтэй гэж Дэлхийн банк ба оросын засгийн газар санал нэгтэй үзэж байна. Харин өөр нэмэлт бүх ашгийг  Орос  улс төсвийн алдагдлаа арилгахад чиглүүлэх ёстой гэж Дэлхийн банкны  мэргэжилтнүүд үзэж байна. Хөрөнгө дутагдвал татварыг нэмэгдүүлж, хөнгөлөлтийг багасгаж,  зардлын тэргүүлэх зүйл ангийг хянаж үзэх нь зүйтэй гэж Дэлхийн банк зөвлөжээ. Тэгвэл иргэдийн санхүүгийн байдлыг сайжруулахын төлөө яаж тэмцэх болон  2014 оны Олимп, 2018 оны дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний спортын барилга байгууламжуудыг юугаар барихыг Дэлхийн банк зааж тодруулаагүй байна. Орост дундаж цалин нэмэгдэж, ажилгүйдэл багассаныг нэлээд сайн үзүүлэлт хэмээн үзсэн бололтой.