Парламент дээр нижигнэсэн алга ташилтаар угтаж ард түмэн нь дургуйцлээр хүлээж авч байна. Ерөнхийлөгч Башар Асадын өргөн сурталчилан байж ард түмэндээ хандаж гаргасан хөтөлбөрт илгээлтийг Сири улсад ийнхүү угтаж авлаа. Зайлшгүй хийх ёстой улс төрийн болон эдийн засгийн өөрчлөлтийн тухай түүний мэдэгдлийг Арабын ертөнц болон Барууны орнууд өөр өөрөөр хүлээж авлаа.Түүний явуулж байгаа бодлогод дургуйцэж байгаа ард түмний эсэргүүцэл 3-р сарын 18-наас хойш өрнөсний дараа Башар Асадын хийж байгаа нийтэд хандсан анхны мэдэгдэл дэндүү богинохон байлаа. Өнгөрсөн долоо хоногт зарласан улс төрийн эрс өөрчлөлтийн төлөвлөгөөг тэр баталлаа. Тус улсад олон намын системийг бий болгох, үг хэлэх эрхийг өргөжүүлэх болон ОНХМХ-ийн тухай хууль батлах, шүүхийн эрс өөрчлөлт хийх, авилга, хээл хахуультай хийх тэмцлийг шүрүүсгэх зэрэг нь энэ өөрчлөлтөд орж байгаа юм. Өөрчлөн байгуулалтын тухай тодорхой зүйлийг дараачийн уулзалтаар ярихаар тэр амаллаа. Тэрээр энэ удаа бүх зүйлийг тунхаглаад зогсохгүй ардчилсан өөрчлөлтийн тухай зарлана гэж хүлээж байсан юм. Түүний удааширсан байдлыг сөрөг хүчнийхэн шууд өлгөн авлаа. Парламентын байшингийн өмнө зориуд цуглаасан түүнийг дэмжигчдийн дунд хэд хэдэн хүн орж өөрчлөлтийн тухай ерөнхийлөгчийн үгэнд итгэхгүй байхыг уриаллаа. Засгийн газрын эсрэг уриа хашигарсан нэгэн эмэгтэй ерөнхийлөгчийн машинд хүрч чадсан байна. Хөөрхий эсэргүүн эмэгтэйг бие хамгаалагчид нь шууд л зайлууллаа. Үүнээс гадна Башар Асадын хэлсэн үг Латакия боомт хотын засгийн газрын эсрэг жагсагчдыг улам гаарууллаа. Хэв журам сахиулагчид өнгөрсөн долоо хоногийн нэгэн адил жагсагчид руу гал нээсэн байна. Нэг хүн амь насаа алдаж хэд хэдэн хүн шархаджээ. Башар Асадын хувьд энэ нь  маш аюултай дохио юм гэж Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Аждар Куртов үзэж байна. «Сири улсын өмнөд нутагт болж байгаа мөргөлдөөн бол маш аюултай юм. Цус урсаж эхлээд байна. Ийм нөхцөлд ард түмэн хоосон амлалт болон өөрчлөлтийн ямар нэгэн илэрэлтэй амлалтыг ч хүлээж авдаггүй юм. Ард түмэн илүү их зүйлийг хүлээж байна. Энэ их хүлээлт тайван бус байгаа энэ бүсийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх нь маш том асуудал юм» гэж Аждар Куртов хэллээ.Сири улсад 1963 оноос одоог хүртэл үйлчилж байгаа онц байдлын дэглэмийг цуцлахыг сөрөг хүчнийхэн шаардаж байгаа юм. Башар Асад яагаад парламент дээр үг хэлэхдээ энэ тухай юу ч дурсангүй вэ? ОШУА-ийн Дорно дахины судалгааны хүрээлэнгийн шинжээч Владимир Ахмедовын хэлэхдээ: «Онц байдлын тухай хуулийг өөрчилвөл эсэргүүцлийг арай намжааж болно. Хэрвээ эсэргүүцэл цаашид үргэлжилвэл онц байдлын тухай хуульгүй Сирийн төр засаг яаж ажиллах вэ гэдэг асуудал урган гарч байна. Өөр нэг асуудал бол зэвсэгт дээрэмчидтэй тэмцэхэд засгийн газар хэрэглэж болох хууль тогтоомжийн олон актууд Сири улсад байдаг юм» гэлээ.Ойрхи Дорнодын тэргүүлэх улсын нэг Сири улсад тогтворгүй байдал бий болвол энэ бүх бүсэд улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэнэ. Арабын улсуудын тэргүүнүүд үүнийг сайн ойлгож байгаа. Ард түмний дургүйцлийн хилэнг дарахыг оролдож байгаа Башар Асадыг дэмжиж байгаагаа Саудын Арав, Иордан, Бахрейн улсуудын хаад, Катар, Кувейт улсуудын эмирууд, Түрк, Ирак улсуудын ерөнхий сайд нар хойно хойноосоо илэрхийлэж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Өөрчлөлтийн тухай түүний үгийг АНУ утга агуулга муутай гэж нэрэллээ. Сирчүүдийн шаардаж байгаа тодорхой өөрчлөлтийг түүнд тусгаагүй байна гэж Төрийн департаментийн хэвлэлийн албаны тэргүүний орлогч Марк Тонер мэдэгдсэн байна. Башар Асад өөрчлөлт хийхгүй удаснаараа цаг хугацаа алдаж тэрээр өөрчлөлт хийхэд ерөөсөө бэлэн бус байна гэсэн шалтагийг сөрөг хүчнийхэнд олгож байгаа юм. Энэ удааширсан байдал цагдаагийнхан болон ард түмний дунд дахиад мөргөлдөөн үүсгэж цус урсгаж мэдэх юм. Хэрвээ тогворгүй байдал цаашид үргэлжлэх юм бол зарлан тунхаглаад байгаа улс төрийн өөрчлөлтийг булшлаад зогсохгүй тус улсыг ливийн байдалд хүргэж мэднэ.Иймэрхүү магадлал бага боловч байгаа юм. Ерөнхий бүдүүвч ойлгомжтой, эсэргүүцлийн жагсаал цуглаан, цус урсгалт, Барууны цэргийн оролцоо, ливид одоо эвслийн орныхны идэвхи зүтгэлтэй боловсруулаад байгаа эрх барих дэглэмийг өөрчлөх зэрэг юм. Башар Асадын хувьд энэ нь илэрхий сургамж билээ.