Ойрын зуун жилийн оросын сансар судлалын ирээдүй “Восточный” сансарын буудалтай холбоотой болно. 2020 оноос хойш хөөргөх пуужин зөөгчийн тал нь Амар муж дахь энэ талбараас хөөрөх болно гэж Оросын сансарын агентлаг мэдэгдлээ. Өнөөдөр үйлчилж байгаа Плецеск, Байконур сансарын буудлууд ОУ-д хангалттай биш байна. “Восточный” буудлыг энэ жилийн зунаас эхлэн барих болно. Ойролцоогоор 1500 орчим янз бүрийн объектуудыг барьж байгуулах болно. Хоёр хөөргөх цогцолбор, сансарын нисгэгчдийг бэлтгэх болон эмнэлэгийн шинжилгээ хийх цогцолбор, устөрөгч, хүчилтөрөгчийн завод зэргийг барих болно. Анхны хөөргөх талбайг ашиглалтад оруулах болон анхны нисгэгчгүй хөлгийг 2015 онд хөөргөхөөр төлөвлөж байна.Өмнөд солонгосын талбар болон Францийн Куру дахь сансарын буудлуудыг барихад хуримтлуулсан туршлагыг ашиглан технологийн шинэ түвшинд “Восточный” буудлыг байгуулах болно гэж Роскосмос агентлагын удирдагч Анатолий Перминов ярьж байна. «Байшин болон бусад байгууламжуудыг барихдаа тус талбаруудыг барихад оросын талаас хуримтлуулсан туршлагуудыг тооцох болно. “Восточный” сансарын буудлыг барихдаа шинэ бүхнийг ашиглах нь бидний үндсэн зорилт гэж Перминов хэллээ.Сансарын буудлын дэргэдэх хот ямархуу байх ёстой вэ? Байгал болон байгууламжийн дахин давтагдашгүй гадаад төрх нэн зохицсон шинжлэх ухаан, аялал жуулчлалын сансарын-хотхон байх ёстой гэж москвагийн нэрт уран барилгачин Дмитрий Пшеничников үзэж байна. «Америк, франц, англи, хятад, энэтхэгчүүдийн хэнд нь ч байгаагүй тийм зүйлийг барих боломж манай оронд байна. Өөрөөр хэлвэл зүгээр нэг шинжлэх ухааны хот ч юмуу, инженерийн корпустай хөөргөх тавцан барих биш харин хүн амьдрах цоо шинэ орчин бий болгох нь чухал юм» гэж Дмитрий Пшеничников ярилаа.  35 мянган хүн амьдрах хотын дүр төрхийг бий болгохдоо уран барилгачид энд зөвхөн ОУ-аас биш бүх дэлхийгээс жуулчид ирнэ гэдгийг тооцон үзсэн байна. “Восточный” буудлын хоёр хөөргөх цогцолбор нь янз бүрийн төрлийн сансарын аппаратуудыг хөөргөх боломжийг олгох юм. Пуужин тээгчийн салах хэсгүүд нь ашигт малтмал олборлож байгаа газар болон загас агнуурын, хөлөг онгоцуудын бүсүүд, бусад улсын нутаг дэвсгэр дээр ойчихгүй юм. Тус төсөлд сансарын олон дахин ашигладаг хөлгийн нисэх буух талбайг тусгасан байна. Тэгэхлээр “Восточный” сансарын буудал олон дахин ашигладаг жолоодлогот хөлгийн зогсоол болно гэсэн үг. Оросын сансарын нисгэгчид “Восточный” сансарын шинэ буудлаас хөөрөх бэлтгэлээ хийж эхэлээд байна. Амар мужид болсон Юрий Гагарины нислэгийн 50 жилийн ой, сансарын жилд зориулсан сансарын инновацийн чуулга уулзалт дээр ОУ-ын баатар Роман Романенко ингэж мэдэгдлээ. 2012 онд ОУСС руу хоёрдох нислэгээ хийх бэлтгэлээ хийж байгаа сансарын нисгэгч тэрээр “би эндээс “сүүлчийн” нислэгээ хийнэ гэж найдаж байна” гэж хэллээ.Урьдчилсан тооцоогоор 2020 оноос хойш ОУ, сансарын аппаратын хөөргөлтийн 45%-ийг “Восточный” буудлаас, 44%-ийг Плесецкээс гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Казахстан улсад байдаг “Байконур” сансарын буудлаас зөвхөн 11%-ийг нь хөөргөх юм байна.