Хүнд өвчний улмаас 76 насандаа бурхан болсон Людмила Гурченкогийн хойноос оросууд эмгэнэн гашуудаж байна. Түүний төрөл төрөгсөд болон ойр дотныхонд нь улс төрчид, урлагийн зүтгэлтнүүд гүн эмгэнэл илэрхийллээ. Гурченкогийн төрөл төрөгсөдөд илгээсэн цахилгаан утсандаа ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев “Оросын алдартай жүжигчин эмэгтэйн бурхан болсон тухай мэдээг гүн эмэгнэлтэйгээр хүлээн авлаа. Эх орны соёл урлагт нөхөж барашгүй гарз хохирол учирлаа” гэж бичжээ. Ерөнхий сайд В.Путин бурхан болсон эмэгтэйг “жинхэнэ од” гэж нэрлэжээ. Тэрээр “бидний зүрх сэтгэлд үүрд мөнх үлдэх болно” гэж ерөнхий сайд мэдэгдсэн байна. Энэ бол хэзээд нөхөгдөшгүй гарз хохирол юм гэж нэрт найруулагч Петр Тодоровский хэлсэн байна. ЗХУ-ын Ардын жүжигчин Людмила Гурченко лхагва гаригт Москва хотноо 76 насандаа нас нөгчлөө. Тэрээр зүрхний шигдээс өвчнөөр бурхан болсон бололтой.   

Гэрэл зураг