Буриадын  байгалын музей үлэг гүрвэлийн өндөг шинэ үзмэртэй боллоо. Энэ өндгийг 2009 оны 10-р сард Монгол улсаас эх орондоо буцаж явсан Польш улсын иргэнээс нутгийн гаалийн байцаагчид хурааж авсан юм. Энэ ачааг гаалийн мэдүүлэгт бичээгүй байжээ. Энэ өндөг маш сайн хадаглагдсан, доторх үр хөврөл нь сайн харагдаж байгаагаас гадна  нугасан хошуут үлэг гүрвэлийн төрөлд хамрагдаж байгаа юм. Үлэг гүрвэл нь 100 сая жилийн өмнө амьдарч байсан ба одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр элбэг байсан бололтой. Тэндээс эртний үлэг гүрвэлийн чулуужсан араг яс, өндөгийг палеонтлогчид олсоор байна.