Их Британи улсын ерөнхий сайд Дэвид Кэмерон ОУ-тай харилцаагаа сайжруулах бодолтой байна гэж Михаил Горбачев сайд нарийн танхимын тэргүүнтэй Лондонд уулзсныхаа дараа  мэдэгдлээ. ЗХУ-ын эхний болон эцсийн ерөнхийлөгч  Британийн нийслэлд 3-р сарын 30-нд түүний 80 насны ойд зориулан тоглосон буяны концертын анхааралын төвд байлаа. Концертыг голливудын од - Шарон Стоун, Кевин Спейс нар хөтлөсөн ба танхимд дэлхийн нэр төртэй хүмүүс болон нөлөө бүхий улс төрчид байлаа. Энэ концертоос олсон орлогыг цусны өвчтэй хүүхдүүдэд зориулах юм.