ОУ-ын ОБЯ-ны онгоц Ливи улсаас нүүлгэсэн 110 оросууд болон гадаадыхныг Москвад авчирлаа. Энэ онгоц 3-р сарын 30-нд москвагийн цагаар 23 цагт хөөрсөн гэж онц байдлын  төлөөлөгч мэдээлсэн байна. Тус онгоцоор оросуудаас гадна Белорусс, Украин, Узбек, Таджик, Болгар улсуудын иргэд болон гурван орос эмэгтэйн нөхөр ливчүүдийг авчирсан байна. Ливи улсад 2-р сарын дунд үеэс эхлэн 40 жил тус улсыг удирдаж байгаа Каддафиг огцруулахыг шаардсан хөдөлгөөн эхэлсэн бөгөөд улмаар засгийн газрын цэрэг болон босогчдын хоорондох зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан билээ. Янз бүрийн мэдээгээр эмх замбараагүй байдлаас болж 1000-аад хүн амь насаа алдаад байна.