Японд газар хөдлөлт болон цунамигаас болж амь үрэгдсэн хүний тоо 11360-аас даваад байна гэж 3-р сарын 30-нд орон нутгийн цагдаагийн газар мэдээллээ. 16290 хүн ор сураггүй алга болсон гэж тооцогдож байна. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй учир нь далайн эрэг хавийн эвдэрч сүйдсэн суурингуудын засаг захиргаа ор сураггүй алга болсон хүмүүсийн бүрэн жагсаалтыг одоо болтол гаргаж чадахгүй байна.