Зорчигдын  гар тээшээр дамжин ОХУ руу малын гаралтай хүнсний зүйлээр дамжин шүлхий өвчин гарах аюулаас сэрэмжлэн Буриадын талын орос-монголын хил дээр хүнсний бүтээгдэхүүн дээр тавих хяналтыг чангатгасан байна.Түүнчлэн хяналтанд Бээжин-Москвагийн, Улаанбаатар-Москвагийн галт тэргээр зорчин явагчдын гар тээшийн үзлэг хамаарах аж. ОХУ-ын  хорио цээрийн албаны мэргэжилтнүүд мал эмнэлгийн дүрэм зөрчигчдийг илрүүлж байгаа аж. Тухайлбал,  төмөр замын “Наушки”өртөөн дээр зорчигдын гар тээшнд шалгалт хийх явцад  монгол, хятад иргэдийн гар тээшнээс үхэр, хонины мах 180 кг болон хиам, жигнэсэн мах , загас болон 600 ширхэг нугасны өндөг зэрэг илэрчээ. Тэдгээр хүнсний зүйлийн эзэд нь ОХУ-д хүнсний бүтээгдэхүүн оруулах зөвшөөрөл бүхий баримт аваагүйгээс Орос улсын “ Мал эмнэлгийн “хууль болон олон улсын малын гаралтай ачааг тээвэрлэх дүрэм зэргийг тус тус зөрчижээ. Зорчигдын хууль бусааар тээвэрлэж явсан хүсний бүтээгдэхүүнийг хураан авч, шинжилгээ хийлгүй шатаажээ.